ТТАХНЭ-ийн дарга Н.Одонгуа эмнэлгийн өдрийн эмчилгээний тасгийн эрхлэгч, ахмад Очирчимэгийг хууль бусаар албан тушаал буруулсан байдаг. Очирчимэг холбогдох шат шатны шүүхэд хандаж, хууль бусаар ажлаасаа халагдсан нь тогтоогдож, буцаан ажилд томилох шийдвэр гарсан ч өнөөг хүртэл тасгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдож чадахгүй байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Түүнийг О.Алтангэрэл сайдын үед томилогдсон гэдэг бөгөөд оюутан байхаасаа л С.Баярцогтын ивээлд нь багтаж, өдий өндөрлөгт хүрсэн хэмээх явган яриа бий. Амрагийн ивээлийг хүртэж албан тушаалд морилсон тэрбээр өөрийгөө хурандаа цолоор шагнан, Алтан гадас одонгоор шагнуулахаар тодорхойлж, шагналд дагалдах 4.5 сая төгрөгийн эмнэлгийн төсвөөс гаргасан гэж ховын эзэн.
Түүнчлэн Н.Одонгуа найзуудынхаа зугаалгандаа эмнэлгийнхээ түргэний старекс маркийн 80:23 улсын дугаартай машиныг жолооч Амарсанаагийн хамт дайчилсан бөгөөд зугаалгын зардлаа ч ТТАХНЭ-гээс гаргасан гэж тус эмнэлгийнхэн шивнэлддэг. Тэгвэл тэрбээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Хатуухан хэлэхэд, сүүлийн үед төрийн албанд төрөл садан, танил талаараа орсон этгээдүүд алдаа завхрал гаргахаараа ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгснөөр асуудал намждаг нь гэм биш хууч болж дээ.




