АТГ:Ерөнхий сайд болон хүүгийнх нь хөрөнгө орлогод шалгалт хийж байна
2025.05.27 •
1м унших
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн, мөн худ нарынх нь хөрөнгө орлогод шалгалт хийж, тансаглалынх нь эх үүсвэрийг шалгуулах шаардлагаыг иргэн Ц.Лут-Очир нар тавдугаар сарын 13-нд Авлигатай тэмцэх газарт гаргасан.
Энэхүү гомдол мэдээлэлтэй холбогдуулж, шалгалт үргэлжилж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ. Тодруулбал, одоогоор Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгээс тайлбар авах, холбогдох бусад баримт материалыг гаргуулан авах ажиллагаа эхэлсэн байна.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогод нь хяналт шалгалт хийж эхэлсэн бөгөөд шалгалт үргэлжилж байгаа тул нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.