Т.Цолмонсайхан
Т.Цолмонсайхан - Сэтгүүлч
2025-05-27 • 1м унших

Ховд аймгийн Буянт сумын Засаг дарга Ж.Бумбат нь төрийн жинхэнэ албан хаагч байх хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомжуудыг удаа дараа зөрчин, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, их хэмжээний хөрөнгө, мөнгө шамшигдуулсан ажээ.

“ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САН”-ГИЙН ЗЭЭЛИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХАД ОРОЛЦСОН БАЙДАЛ

 

Ж.Бумбат нь Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын эрх зүйн ажилтанаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан өөрийн төрсөн эгч Ж.Одгэрэлийн нэр дээр “Хоршоог хөгжүүлэх сан”-гийн хөнгөлөлттэй зээлийг хууль бусаар авахад оролцсон ноцтой нөхцөл байдал тогтоогдож байна.

Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дугаар тушаалаар баталсан “Хоршоог хөгжүүлэх сангаас зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 6.3.6 дахь хэсэгт: “Сангаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх иргэний хувьд журмын 6.3.2–6.3.4-т заасан шаардлагаас гадна тухайн суманд 3-аас доошгүй жил оршин суусан, хувиараа хөдөлмөр эрхлэгч байх” гэж заасан байдаг.

Гэтэл уг журмын шаардлагыг хангахгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй, хөгжлийн бэрхшээлтэй төрсөн эгч Ж.Одгэрэлийн нэр дээр уг зээлийг авсан бөгөөд зээлд хамтран оролцсон этгээд нь төрийн захиргааны байгууллагад ажилладаг төрийн жинхэнэ албан хаагч Ж.Бумбат байсан нь ашиг сонирхлын зөрчилтэй, хууль зөрчсөн үйлдэл юм.

Уг зээлийг олгосон тухайн үеийн журмын заалтнь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд (ХХААХҮС-ын 2023 оны А/521 тушаалаар хүчингүй болсон боловч зээлийг авсан үед хүчин төгөлдөр байжээ), уг зээлийг журам зөрчин авсан нь Төрийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон үйлдэлд тооцогдох үндэслэлтэй юм.

Мөн Ж.Одгэрэл нь зээл авснаас хойш одоог хүртэл тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй, төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулаагүй, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласанаар эргэн төлөгдөхгүй байгаа юм. 

ГАЗРЫН ОЛГОЛТОД АЛБАН ТУШААЛЫН НӨЛӨӨЛЛӨӨР ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН БАЙДАЛ

2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн сумын Засаг даргын 08410-А/125/2022 тоот захирамжаар:

  • Б.Түвшинсайхан даргын хадам аав, “Халх таван зуун тариачин” хоршооны Б.Даваасүрэн,
  • Хууль эрх зүйн ажилтан Ж.Бумбатын төрсөн эгч Ж.Одгэрэл,
  • “Халх таван зуун тариачин” хоршооны гишүүн Н.Майцэцэг нарт тус бүр 30,000 м² газар олгожээ.

 

Үүний дараа 2022 оны 12 дугаар сарын 26-нд хууль эрх зүйн ажилтан Ж.Бумбат “Халх таван зуун тариачин” хоршоог байгуулж, дээрх хүмүүсийг гишүүнээр бүртгэн, ердөө 3 хоногийн дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 30-нд Засаг даргын захирамжаар 300,000 м² газар олгуулсан нь тухайн сумын газрын төлөвлөгөөнд тусгагдаагүй бөгөөд албан тушаалын гэмт хэрэгт шалгагдах үндэслэл болох аж. 

ТЕНДЕРИЙН БАТАЛГААНЫ МӨНГИЙГ ХУВЬДАА ШИЛЖҮҮЛСЭН БАЙДАЛ

Угтаа бол АТГ-т шалгагдаж, хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой Ж.Бумбат нь өдгөө харин ч тушаал дэвшиж Ховд аймгийн Буянт сумын Засаг даргаар томилогдсон. Түүний холбогддог хэргийн нэг нь 2023 оны 12 дугаар сарын 22-нд Ж.Бумбат нь сумын Орон нутгийн хөгжлийн сангийн данснаас тендерийн баталгааны мөнгийг өөрийн хувийн данс руу шилжүүлсэн нь төсвийн мөнгөн хөрөнгийг хувьдаа ашигласан, албан тушаалын байдлаа ашигласан, хууль бус санхүүгийн үйлдэл болж байгаа юм. Мөн энэ үйлдэлд бусад нэр бүхий төрийн санхүүгийн ажилтнууд оролцсон нь анхаарах асуудал. 

 СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛИЙГ ҮЛ ТООМСОРЛОСОН НОЦТОЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ

Ж.Бумбат Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын эрх зүйн ажилтанаар ажиллаж байх үедээ 2024 оны орон нутгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшихдээ холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж, төрийн албан хаагчийн хувьд нийтийн ашиг сонирхол, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн, шударга бус өрсөлдөөн үүсгэсэн үйлдэл гаргажээ.

Тодруулбал, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль”-ын:

  • 28 дугаар зүйлийн 28.4.1-д:
    “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалтан нь сонгуульд нэр дэвших тохиолдолд тухайн албан тушаалаасаа нэр дэвшигчийн бүртгэл эхлэхээс өмнө чөлөөлөгдсөн байна.” гэж заасан байдаг.
  • 55 дугаар зүйлийн 55.1.4-д:
    “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд хандив өгөхийг хориглоно.” гэж заасан бөгөөд мөн нэр дэвшигч хуульд заасан шаардлагыг хангаагүй бол бүртгэхээс татгалзана гэж хуульчилсан байдаг.

Гэтэл нэр дэвшигч Ж.Бумбат нь дээрх хуулийн заалтуудыг илт зөрчиж, нэр дэвшигчийн бүртгэл эхлэх үедээ төрийн захиргааны албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй, бүртгэгдсэн даруйдаа ч төрийн албан хаагчийн хувиар цалин, хөлсөө авч байжээ. Түүнчлэн төрийн албан тушаалтны хувьд албан тушаалын давуу байдлаа ашиглаж, сонгуулийн үйл явцад нөлөөлсөн нь шударга, тэгш өрсөлдөөний зарчмыг ноцтойгоор зөрчсөн үйлдэлд тооцогдох үндэслэлтэй байна.

Түүнчлэн, Сумын сонгуулийн хорооны дарга Д.Баттулга /ИТХ-ын нарийн бичгийн даргын албыг давхар хашдаг/ нь нэр дэвшигч Ж.Бумбатын найз, нөхдийн хамааралтай учир тус хууль зөрчсөн нөхцөл байдлыг үл анзаарах, хууль хэрэгжүүлэх хяналтын үүргээ биелүүлэхээс зайлсхийх байдлаар хандсан нь албан үүргээ үл биелүүлсэн, ашиг сонирхлын зөрчил бүхий, нэг талд илт давуу байдал олгосон үйлдэл гэж үзэх үндэслэлтэй юм.

Мөн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын дарга асан О.Даваатогтох болон нэр бүхий бусад албан тушаалтнууд нэр дэвшигч Ж.Бумбаттай хамтран ажиллаж, Төрийн албаны тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийг системтэйгээр зөрчиж, хууль бус нэр дэвшилтийг зөвшөөрсөн нь хуулийг уландаа гишгэсэн үйлдэл болж байна. 

Ж.Бумбатын чөлөөлөгдсөн тушаалыг 2024 оны 10 дугаар сард нөхөж бүрдүүлэн хавсаргасан нь баримтыг хуурамчаар бүрдүүлсэнтэй дүйцэх бөгөөд үүнийг Сумын Тамгын газрын Санхүүгийн тасгийн дарга Т.Мөнхзаяа, нягтлан бодогч Ч.Ая-Бат нар нотолдог гэдгийг эх сурвалж ярилаа. 

Мөн төрийн захиргааны албан хаагч төрийн үйлчилгээний албан тушаалруу шилжин сэлгэн томилоод буцаагаад төрийн захиргааны албан тушаалруу авах нь ноцтой зөрчил юм.

 

Энэ мэт төрийн албыг төрлийн алба болгон, хувийн ашиг сонирхол, шуналаа гүйцэлдүүлэх хэрэгсэл хэмээн сэтгэж ажилладаг албан хаагч, хурган дарга нарт хууль хэзээ үйлчлэх вэ? 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 2 Буруу 4 Гайхмаар 2 Харамсалтай 1 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (3)
  • Ц.Нарантуяа • 7 сар - 139.5.217.244 Хариулах
    Ховд аймгийн зарим нэг сумын засаг дарга...тамгын газрын дарга...сургууль цэцэрлэгийн удирдлагуудын хууль бус үйлдэл !!!өнгөрсөн найман жил хэмжээ хязгааргүй болж ирсэн .!!!..мөн орон нутгийн иргэдийн татвар төрөөс санхүүжилт авдаг "Аймгийн ахмадын холбооны"" хууль бус үйлдэл ч гэсэн ...тэдэнд ЯАГААД ...холбогдох хуулийн байгууллага ...ялангуяа эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн алба хариуцлага тооцохгүй байгаа !!!их хардалд төрүүлж байна???
  • Ц.Нарантуяа • 7 сар - 139.5.217.244 Хариулах
    Ховд аймгийн зарим нэг сумын засаг дарга ...тамгын газрын дарга ...сургууль цэцэрлэгийн улирдлагуудын хууль бус үйлдлүүд өнгөрсөн найман жил хэрээс хэтэрч
  • Зочин • 7 сар - 66.181.187.163 Хариулах
    Буянт гэж яачихсан сум бэ. Үеийн үед л асуудал дагуулж байдаг
Шууд
МЗЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР Д.НЯМДОРЖИЙГ СОНГОЖЭЭ
11 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сог Ёльд таван жилийн хорих ял оноожээ
15 цагийн өмнө • 1м унших
Шууд
Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулга эхэллээ
15 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос хүнсний 410 дэлгүүрээр худалдаална
15 цагийн өмнө • 1м унших
Шууд
Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад 50138 хүүхэд хамрагджээ
15 цагийн өмнө • 1м унших
Шууд
ХӨСҮТ: Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна
15 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Ирэх сарын 1-нээс АН-ын нийт гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлнэ
2026-01-16 • 1м унших
Шууд
БНСУ БОЛОН МОНГОЛ ИРГЭД НИЙЛЭН ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙЖЭЭ
2026-01-16 • 1м унших
Гадаад мэдээ
Иранд 800 хүнийг цаазлах гэж байсныг Трамп зогсоосон гэнэ
2026-01-16 • 1м унших
Шууд
“Сүүн дархлаа” хөтөлбөр
2026-01-16 • 1м унших
Шууд
Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн
2026-01-16 • 1м унших
Шууд
А.Амартүвшин: Ногоон оноо тооцох журмыг боловсруулж байгаа
2026-01-15 • 1м унших
Шууд
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ
2026-01-15 • 1м унших
Эдийн засаг
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа
2026-01-15 • 1м унших
Улс төр
Х.Булгантуяа СДМЭХ-ны тэргүүний албаа өгөхөөр болжээ
2026-01-15 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ: Цагаачлалын визний хоригтой 75 улсад Монгол Улс багтав
2026-01-15 • 1м унших
Шууд
Өгийнуурын мөсний баяр
2026-01-15 • 1м унших
Гадаад мэдээ
Иран: Баривчлагдсан хүмүүсийн хэргийг түргэвчилсэн байдлаар шийдвэрлэнэ
2026-01-15 • 1м унших
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ
2026-01-14 • 1м унших
Шууд
АТГ: ДЦС-IV ТӨХК-ийн захирал Н.Тавинбэхийг шалгаж байна
2026-01-14 • 1м унших
Эдийн засаг
Борлуулалтын цэгийг нэмэгдүүлж, нийлүүлэлт дэмжих замаар махны үнийг тогтворжуулна
2026-01-14 • 1м унших
Шууд
Алдарт эхийн одонгийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2026-01-14 • 1м унших
Гадаад мэдээ
ИРАН ОХУ-Д 4 ТЭРБУМ ГАРУЙ АМ.ДОЛЛАРЫН ЗЭВСЭГ НИЙЛҮҮЛЖЭЭ
2026-01-14 • 1м унших
Шууд
Эрс хүйтрэхийг анхаарууллаа
2026-01-14 • 1м унших
Шууд
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 үйлдлийг илрүүлжээ
2026-01-14 • 1м унших
Шууд
ТЭМЭЭ ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН
2026-01-13 • 1м унших
Шууд
"ХҮҮХЭД БҮРТ ГЭРЭЛ БЭЛЭГЛЭЕ" АЯН
2026-01-13 • 1м унших
Эдийн засаг
Алтны үнэ 4600 ам.долларт хүрлээ
2026-01-13 • 1м унших
Шууд
Ардчилсан Үндсэн хуулийн 34 жилийн ой
2026-01-13 • 1м унших
Гадаад мэдээ
Трамп: Ирантай худалдаа хийдэг улсуудад 25 хувийн татвар ногдуулна
2026-01-13 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
3 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
3 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
1 Жилийн өмнө • 1м унших
Бүгдийг үзэх