Т.Цолмонсайхан
Т.Цолмонсайхан - Сэтгүүлч
2023-11-24 • 1м унших

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият болон Засаг дарга асан Д.Бауыржан, А.Гылымхан нарын 14 хүнийг газар, усны нэрийг хууль бусаар өөрчилсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт буруутган анхан шатны шүүхээр хэлэлцэж буй.

Тэгвэл Баян-Өлгий аймгийн Толбо сумын харьяа, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын иргэд, малчдын нутагладаг Хашаатын ам гэх газарт алт олборлох бичил уурхай ажлуулж эхэлсэн талаарх мэдээллийг цувралаар хүргэж тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Аубакир, Бэйсэн, Баделхан, Ш.Адьшаа, Д.Пүрэвдорж, Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт нараас тодруулан ажилласан.

Тухайн үед УИХ-ын гишүүн Ш.Адьшаа алт олборлох бичил уурхайн эсрэг тэмцэхээ мэдэгдэж Цагдаагийн ерөнхий газар болон Ховд аймгийн Засаг даргад албан бичиг хүргүүлсэн юм. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Г.Сүхболдоос 2023.11.20-ны өдрийн 01/667 тоот албан бичгээр хариуг ирүүлсэн байна.

Албан бичигт “Экологийн цагдаагийн албанаас энэ оны 11 дүгээр сарын 11-16-ны өдрийн хооронд Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэрт шалгалтын ажиллагааг зохион байгуулж ажиллаа. Шалгалтын явцад Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Замтын ам гэх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байгаа “Кенжедара Алтан түлхүүр”, “Мухар Төмөрт” нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг зогсоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан үндэслэл журмын дагуу хойшлуулашгүй ажиллагаа явуулан, холбогдох бичиг баримтуудыг хураан авч Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн гомдол мэдээллийн Г-450 дугаарт бүртгэлд оруулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөн тус сумын Замтын ам гэх газарт эвдэгдсэн 0,0347 га талбайд тус сумын Засаг дарга Н.Еркежан, байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Бахытхан нар Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолын 1.6-д заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд өмнө нь хөндөгдөөгүй болон нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн газар ашиглуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж “Кенжедара Алтан түлхүүр” нөхөрлөлд 3 га, Мухар Төмөрт нөхөрлөлд 0,6 га, Тэвчээрийн хүч нөхөрлөлд 0,6 га талбайд гэрээ байгуулж, дүгнэлт гаргуулсан болох нь тогтоогдсон.

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосн” гэмт хэргийн шинжтэй байх тул Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/33 дугаартай тушаалын дагуу Авлигатай тэмцэх газарт шалгах харьяаллыг тогтоолгуулахаар Баян-Өлгий аймгийн прокурорын газарт хүргүүлсэн болно” гэжээ.

УИХ-ын гишүүн Т.Аубакираас алт олборлох бичил уурхайн талаар тодруулахад “ Бүгд хууль ёсны дагуу явж байгаа. Хуулийн дагуу бичиг баримттай тул алт олборлох ёстой. Алт олборлолт хийхгүй бол бид жинхнээсээ алтан дээр суусан гуйлгачин болно” гэдэг тайлбарыг өгч байсан. Харамсалтай нь Баян-Өлгий аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүн Т.Аубакирын тайлбарыг хуулийн байгууллага үгүйсгэж, холбогдох албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
  • зочин • 2 жил - 202.21.104.98 Хариулах
    hasag novsh
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
23 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
23 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх