Т.Цолмонсайхан
Т.Цолмонсайхан - Сэтгүүлч
2023-01-10 • 1м унших

 

Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн орлогч дарга С.Батдөлийн хэргийн шуугиан намжаагүй байна. Намжихгүйгээр барах уу "хөнгөн хэрэг үйлдсэн" гэж пээдэлзээд олны дургүйг хүргэж, араас нь өсвөр насны охин нь бүлцийтлээ уйлсан гэж өрөвдүүлэх тактикаар уянгалах гэсэн боловч иргэдэд өрөвдөлтэй санагдсангүй. Угаасаа хэдэн тэрбумтны амьдралаас илүү ард иргэдийн амьдрал өрөвдөлтэй байна. Улынханы хүүхдүүд эдгэдэггүй ханиаданд шаналж, эмнэлэгийн коридорт аврал эрж, хоосон ходоодтой хонон өнжиж, өлсөж, даарахын эрхэнд нүдээ бүү хэл хүн болж төрсөн энэ заяандаа гомдтолоо уйлан шаналж байна.  

ХУУЛИЙНХАН ЗААЛТАА АНДУУРЧИХАВ УУ СЭТГҮҮЛЧ БИ АНДУУРАВ УУ?

Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь нүүрсний хулгай гэх хэргийн мөрөөр холбогдох байгууллагын албан тушаалтнуудад шат дараатай шалгалтын ажиллагаа хийж, тэсрэх бөмбөг дэлбэлж байна гэж ярьсаныг чихтэй болгон сонсож, нүдтэй бүхэн харсан.

Мафижсан авлигын системийг илчлэн, зарлаж, хариуцлага тооцно гэлүү, эсвэл авлигаар олсон мөнгөнөөсөө татвар төлөөгүй албан хаагчид гомдож, татварыг нь төлүүлнэ гэл үү. Аалзны тор шиг сүлжилдсэн авлигын сүлжээг тасалж, нүүрсний хулгайн гэх хэргийг илрүүлж нэг бүрчлэн хариуцлага тооцно гэж хүлээж байсан олон нийт С.Батдөлийг авлигын хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, 7.3 тэрбум төгрөгийг илрүүлсэн гэдэгт эргэлзээгүй итгэж "АТГ-аас манайд шалгалт хийвэл би хамт мөнгөө хайна" гэх явган шог гараад амжив.

Гэхдээ нүүрсний хулгайн хэрэгт зэвүүцэн, жигшиж тус хэрэгт холбоо хамааралтай хэнийг ч байсан дүүжлэн хороож, тамлан зовооход бэлэн байгаа олон нийтийн урмыг нь хугалж С.Батдөлийг авлигын хэргээр АТГ шалгаагүй, харин татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр ЭЦА-аас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, саатуулсан болж таарав. Прокурор, шүүхийн байгууллага нүдээ цавчихгүй “хөнгөн” гэмт хэргээр 30 хоног цагдан хорих шийдвэрээ ч танилцууллаа

ХӨНГӨН ГЭМТ ХЭРЭГ ГЭЛ ҮҮ?

Аргагүй шүү дээ. Ингэж хэлэх нь түүний зөв мэт. Гэр болон хамаарал бүхий газраас нь 7.3 тэрбум төгрөг олдсон гэх сургаар АТГ-аас түүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан нэгжлэг хийж, шалгалаа, барилаа, хорилоо. Өө үгүй ээ хориогүй байна. Хориоч ээ гэх дуулиан шуугианаар амралтын өдрүүдийг аргацааж даваа гаригтаа золгож шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж 30 хоногийн хугацаанд цагдан хорих шийдвэр гаргалаа.

Гэхдээ юу гээч. Та нарын бодож байгаа шиг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн зүйл заалтаар шүүнэ гэж бодтол харамсалтай нь Эрүүгийн хуулийн 18.3 буюу Татвар төлөхөөс зайлсхийх гэсэн зүйл заалтаар шүүсэн байв.

Угтаа бол Монгол Улсыг нийтээр нь утаан дунд хордуулж, өдөр хоног аргаацаасан амьдралаар амьдруулахад хүргээд байгаа  нүүрсний хулгайн гэх хэргийн нэг оролцогч, хамсаатан нь олдож, гар хөлийг нь илрүүллээ гэтэл бодит нөхцөл байдал дээр нүүрсний хулгайгаар олсон мөнгөөсөө хувь хишгээ хүртээсэнгүй гэж байгаатай агаар нэгээр татвар төлөхөөс зайлхийсэн гэдэг зүйл заалтаар С.Батдөлийг буруутгажээ.

Хэрэв Эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйл заалтаар бол нийтийн албан томилогдох эрхийг 2-8 жилийн хугацаагаар хасах, 5 сая 400 мянгаас 40 сая төгрөг хүртлэх төгрөгөөр торгох эсвэл 1-8 жил хүртлэх хугацаагаар зорчих эрх хязгаарлах, хорих ял шийтгүүлнэ. Харин С.Батдөлийг буруутган шүүсэн Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйл заалт нь 400 мянгаас 5 сая 400 мянган төгрөгөөр торгох 240 цагаас 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх эсхүл 1 сараас 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах заалттай буюу С.Батдөлийн хэлдгээр хөнгөн гэмт хэрэг юм. Анзаарч харсан бол тэнгэр, газар шиг зөрүүтэй заалтууд байгаа юм.

7.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ХААНААС БИЙ БОЛОВ? ХАМСААТНУУД НЬ ХЭН БАЙЖ БОЛОХ ВЭ?

Ойролцоогоор 1.7 сая төгрөгийн цалинтай байж болзошгүй, 8 сар хүрэхгүйн хугацааны өмнө хоёр өрөө байранд амьдардаг байсан, нийтийн албан тушаалд томилогдох ашиг сонирхлын мэдүүлэг хоёрхон цагийн дотор хянагдсан, архи уух үедээ АТГ намайг яаж ч чадахгүй гэж агсарсан, өдгөө хувьдаа бизнес эрхэлдэг гэх эхнэр нь барилгын компанид менежер хийдэг байсан гэх хов живийг түр орхиод хамаарал бүхий этгээдүүдийнх нь холбоо сүлбээг зурах гэж оролдоё.

Д алба буюу Хөдөлгөөний албаныханыг энд дурдах нь зүйтэй байх. Тус Д албаныхан тээвэр зохион байгуулалтыг дагнан хариуцдаг албан тушаалнуудын ажилладаг алба.

 

 

Тээвэр зохион байгуулалтын албаны даргаар М.Цогт ажилладаг. Гэхдээ М.Цогт тус албан тушаалд томилогдоод удаагүй байгаа нэгэн. Түүний дараагийн албан тушаалтан бол АТГ-ын дарга З.Дашдаваагийн үеэл эгч Д.Амарбаясгалан НЗД буюу Замын орлогч даргын албан тушаал хашдаг. Ингээд хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур гэгдэх ч одоогоор нам гүм байгаа Н буюу УБТЗХНН-ийн дарга Хэрлэн бөгөөд энэ бүхний шатрын хүү нь С.Батдөл болж таарч байгаа юм.

Эндээс 7.3 тэрбум төгрөгийг гэртээ нуух хүртлээ баяжих эхлэл байсан бол үүний удирдаачаар Н.Энхцогт, О.Баясгалан нар ажиллаж байсан уу гэх хардлага байгаа юм. 

Харин Х.Хэрлэн даргын гар, хөлийн үзүүрт бүх л ажлыг зохицуулдаг байж болзошгүй гэх Н.Энхцогтын хувьд төмөр замд нүүрлээд байгаа авлигын хэргийн загалмайлсан эцэг гэх жиг жуг байдаг бөгөөд ажлын байран дээрээ архидан согтуурч, бусдад бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл ч чих дэлсэж байгаа юм. Энэхүү хэргийн мөрөөр манай сурвалжлах баг үргэлжлүүлэн ажиллаж байгаа бөгөөд бичлэг, баримтад тулгуурласан мэдээллийг хүргэж, авлигын аалзны торыг илчлэхийг төлөө ажиллаж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 3 Буруу 0 Гайхмаар 2 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
ТӨСӨВ: ГБХНХЯ-ны багцаас Хэмнэлтийн тухай хуулийн дагуу хасалт хийгджээ
13 цагийн өмнө • 1м унших
Шууд
Талбай дээрх төмөр асар салхинд нурж гурван хүн гэмтжээ
14 цагийн өмнө • 1м унших
Шууд
ОРХОН АЙМГИЙН БШУГ-ЫН ДАРГА О.АРИУНГЭРЭЛТ АРХИ УУСАН ҮЕДЭЭ ЭМЭГТЭЙ АЖИЛТНУУДАА ЗОДЖЭЭ
17 цагийн өмнө • 1м унших
Шууд
ЕБС, цэцэрлэгүүдээ аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангасан анхны аймаг
21 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Амь эрсдсэн унаач хүүг эрүүл мэндийн үзлэгт хамруулна гэх шалтгаанаар халхавчлан БНХАУ руу авч явжээ
21 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
CHECK 1 СЭДЭВ: 36 ЦАГ ТУТАМ НЭГ ХҮҮХЭД ХҮЧИНДЭХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛДОГ
22 цагийн өмнө • 1м унших
Улс төр
БҮХ НАМУУД ТАТАН БУУГДААД ГАНЦХАН НАМТАЙ БАЙЯ Л ДАА
23 цагийн өмнө • 1м унших
Ярилцлага
Б.Батболд: Монгол банкны Ерөнхийлөгч ашиг олох зорилгоор Банкны тухай хууль тогтоомжоо зөрчөөд байна
2025-07-01 • 1м унших
Шууд
Дэлхийн адууны өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ
2025-07-01 • 1м унших
Гадаад мэдээ
“Эцэггүй гэр бүл живж буй хөлөг онгоцтой адил"
2025-07-01 • 1м унших
Шууд
Улаанбурхан өвчний тохиолдол 11016 боллоо
2025-07-01 • 1м унших
Шууд
 Монгол Улсын зээлийн эрсдэлийн үнэлгээг нэг түвшин ахиуллаа
2025-07-01 • 1м унших
Шууд
Хуурамч дипломтныг өөгшүүлж байсан хурган дарга нар
2025-06-30 • 1м унших
Шууд
Процессын дахин инженерчлэлийн хамтарсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт ажиллаа
2025-06-30 • 1м унших
Шууд
Гандангийн хашаанд орчин цагийн барилга барих нь түүхэн дурсгалд "дайсагнасан" хэрэг
2025-06-30 • 1м унших
Шууд
Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулна
2025-06-30 • 1м унших
Гадаад мэдээ
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ
2025-06-28 • 1м унших
Шууд
Хүй долоон худаг руу 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна
2025-06-28 • 1м унших
Улс төр
Г.Занданшатар:Уламжлалт өв соёлыг хадгалсан бэлчээрийн мал аж ахуйн уламжлалыг хадгалж хамгаалахад онцгойлон анхаарна
2025-06-27 • 1м унших
Шууд
Түймрийн улмаас учирсан хохирол 6 тэрбум төгрөгт хүрчээ
2025-06-27 • 1м унших
Улс төр
Гаалийн даргыг “гадуурхах” ажиллагаа эрчимжлээ
2025-06-27 • 1м унших
Шууд
Казахстан улс Монголоос 500 ямаа худалдаж авахаар төлөвлөжээ
2025-06-27 • 1м унших
Шууд
Амралтын өдрөөр ХӨСҮТ ажиллана
2025-06-27 • 1м унших
Шууд
Долдугаар сард олгох нийгмийн халамжийн хуваарь
2025-06-27 • 1м унших
Шууд
Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга
2025-06-27 • 1м унших
Улс төр
Хамтарсан Засгийн газрын сайд нарынхаа араас алхаад марш
2025-06-26 • 1м унших
Улс төр
НЯЦААЛТ
2025-06-26 • 1м унших
Шууд
БНХАУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ТӨГСӨГЧДӨД 115 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
2025-06-26 • 1м унших
Шууд
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 700-ААС ДЭЭШ ОНОО АВСАН БАГШ, СУРАГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА
2025-06-26 • 1м унших
Шууд
ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ЗАХИРАЛ АСАН Д.АНГАР САНХҮҮГИЙН ЛУЙВАР ХИЙЖ ЯВНА
2025-06-26 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх