CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-11-01 • 1м унших

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж , Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022.10.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Улмаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох саналын томъёоллоор санал хураахад  нийт 17 гишүүн оролцсоноос 14 нь дэмжиж, 85.7 хувийн саналаар ЗХЖШ-ын даргаар С.Ганбямбыг томилохыг дэмжлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

Ингээд байнгын хорооны гишүүд Зэвсэгт хүчний жанжин штабын даргад нэр дэвшигч, генерал С.Ганбямбаас асуулт асууж, хариулт авсныг дор сийрүүлж байна. 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ БҮР ТӨМС, НОГООГОО ӨӨРСДӨӨ ТАРИАЛЖ ХЭРЭГЛЭДЭГ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: “Монгол Улс энхийн бүтээн байгуулалтаар оролцсон ямар чиглэл байгаа вэ ?, Хувцас болон хүнсний бүтээгдэхүүний хэдэн хувийг өөрсдөөсөө хангадаг вэ?, Батлан хамгаалахын салбарынхан давхар суралцаж мэргэжил дээшлүүлэх боломж байдаг уу?.

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад нэр дэвшигч С.Ганбямба “2019 оноос хойш зэвсэгт хүчний салбар улс орныг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлуудад идэвхтэй оролцож байгаа. 2020 онд Зэвсэгт хүчний хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, зэвсэгт хүчний тайван цагт гүйцэтгэх үүрэгт улс орныг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтын ажилд бие бүрэлдэхүүнийг оролцуулсан.

Үүнээс хойш Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Дорнод аймаг дахь Халх гол сумын хотхоны бүтээн байгуулалтын ажил, Алтанширээ төмөр замын хүнд даацын автомашины замын асуудал, нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд тус тус оролцсон.

Сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчний хүнс, хувцасны асуудал хүнд нөхцөл байдалтай байна. Батлан хамгаалах яамны харьяа Бөртэ төрийн өмчит үйлдвэрийн газраас 100 хувь зэвсэгт хүчний хувцасны асуудлыг хариуцан ажиллаж байгаа. Зэвсэгт хүчний нэгтгэлийн анги бүр төмс хүнсний ногоог тариалж өөрсдийн хүнсний хэрэгцээгээ хангаж байна.
 
ЦЭРГИЙН ЦОЛ, ДҮРЭМТ ХУВЦАСНЫ АСУУДЛЫГ ЦЭГЦЛЭХ ХЭРЭГТЭЙ

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Цэргийн сургууль төгсөөгүй, цэргийн албанд ажиллахгүй байгаа энгийн хүмүүс цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэх явдал зөндөө байна. Энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй.

Сумын ЗДТГ-ын даргаас эхлээд дэслэгч цол гээд дээшээ явдаг. Цол, дүрэмт хувцсыг дүрмийн дагуу хэрэглэдэггүй. Олон нийтийн дунд зэвсэгт хүчний хувцас, хилийн цэргийн өмд өмссөн ахмад, хошууч, хурандаа цол зүүчихсэн хүмүүс явж байна. 
Хугацаат цэргийн алба хаагчидтай холбоотой эцэг, эхчүүдийн санаа зовоосон асуудал бий. Цэргийн анги байгууллагын доторх дунд шатны дарга нарын харилцаа хандлага, ёс зүйтэй холбоотой зүйл байгаа. Цэргийн анги байгууллагууд хугацаат цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтад их ажиллуулж байна. Үүнээс болоод эрүүл мэндэд нь аюул учирч байгаа учраас анхаарч ажиллах хэрэгтэй. 

Эцэг, эхчүүд хүүхдээ цэрэгт явуулах нь зөв үү үгүй юу гэдэгт эргэлзэж байна. Тиймээс цэрэгт татагдсан хүүхэд нь хэрхэн сурч хүмүүжиж буй талаар тухайн цэргийн ангид эцэг, эхчүүдтэй харилцдаг утас, албан тушаалтан байлгах шаардлагатай.

Хугацаат цэргийн алба хаагчдад тогооч, барилгын зэрэг мэргэжлийн сургалт орж, сертификат олгодог болмоор байна. Төгсөөд шууд уул уурхайн компанид ч юм уу ажилд ордог бол зүгээр. Цэргийн анги байгууллагаа тохижуулах, ажиллаж, амьдрах орчныг нь сайжруулахад анхаарахыг хүсье.

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад нэр дэвшигч С.Ганбямба “Цэргүүд хугацаат цэргийн алба хааж, иргэний нийгэмд шилжсэнийхээ дараагаар өөрийн мэргэжил, ажилтай байх бодлогын хүрээнд жил бүр 150 залуусыг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс чадамжийн гэрчилгээ бүхий мэргэжил олгох сургалтыг хамтран зохион байгуулж ажиллаж байна.

Мөн хугацаат цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулж, өөрийн орлоготой болгох боломжийг бүрдүүлж байгаа. Тухайлбал, 2022 онд хугацаат цэргийн 249 алба хаагч Зүүнбаян-Ханги чиглэлийн бүтээн байгуулалтын ажилд оролцож, дээд тал  нь 8.5 сая төгрөгийг хуримтлуулаад аравдугаар сард халагдсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч болон Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зүгээс хугацаат цэргийн хугацаатай холбоотойгоор ажлын хэсгийг зохион байгуулсан. Энэхүү ажлын хэсгийн зүгээс хугацаат цэргийн алба хаагчдын хугацаанд өөрчлөлт оруулах саналыг боловсруулж байгаа” хэмээн хариулав.

УИХ-ЫН 76 ГИШҮҮН ДУНД НАДААС ӨӨР ЦЭРГИЙН АЛБА ХААСАН ХҮН БАЙХГҮЙ

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Тайван цагт цэргийн албанд эрүүл хүүхдийг үзлэгт оруулж авч яваад, шарил буцааж өгч байна. Энэ асуудлаа тайлбарлаж өгөөч. Би нэг жил цэргийн албанд суралцах бага хугацаа гэж боддог.

Хугацаат цэргүүдийг хамаг хар ажлаа хийлгэдэг хүн болгож хараад байх юм. Ингэснээр баячуудын хүүхдүүд алба хаахаа больсон.

УИХ-ын 76 гишүүнд надаас өөр цэргийн алба хаасан хүн байхгүй. Мөн ОХУ-тай хамтран "Сэлэнгэ 2022" гэж хээрийн сургуулилалт хийхдээ яагаад Казахстаны хилийн зааг буюу Ховд аймагт зохион байгуулав. Энэ мэт олон сургалтад Монгол оролцож байна гэдэг. Энд хэн, ямар зохицуулалт хийгээд яваад байна вэ Эрүүл саруул хүүхдийг цогцос болгож өгөхдөө эцэг, эхчүүдэд нь юу гэж хэлдэг вэ?

Зэвсэгт хүчний Жанжин штабын Нэгдүгээр орлогч дарга, Бригадын генерал С.Ганбямба “Хариуцлагагүй албан тушаалтны хариуцлагагүй үйлдлээс болж цэргүүд хохирч байна. Энэ тал дээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна” хэмээв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх