САНАЛАА ӨГӨӨРЭЙ
2025.10.25 •
1м унших
Иргэдийн хүсэлтийн дагуу авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнийг хязгаарлах эсэх талаар санал авч эхэлснийг НЗДТГ мэдээлэв. Санал асуулгыг энэ сарын 26-ны 00:00 цаг хүртэл https://vote.ulaanbaatar.mn/home сайтаар авч байна.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл нэмэгдээд байгаа. Мөн сурагчдын бие даалтын долоо хоногийн амралтын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан иргэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах саналыг гаргасан тул ийнхүү санал хурааж байгаа аж.