CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
3 цагийн өмнө • 1м унших

Хятадын Коммунист Намын Төв хорооны IV бүгд хурал өнгөрсөн долоо хоногт болж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улсын хөгжилд төдийгүй дэлхийн эдийн засаг, технологийн чиг хандлагад багагүй нөлөө үзүүлэх XV таван жилийн төлөвлөгөөний /2026–2030/ үндсэн чиглэлүүдийг тодорхойллоо.  Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн хуралд оролцогчид ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тайланг сонсож, 2026-2030 оны нийгэм-эдийн засгийн хөгжлийн “замын зураг” буюу ээлжит таван жилийн төлөвлөгөөг хаалттай горимоор хэлэлцэв. Стратегийн энэхүү чухал баримт бичигт БНХАУ-ын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зарчмууд, зорилго, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлдог.

Шинэ төлөвлөгөөнд тусгах саналуудыг IV бүгд хурлын дараа баасан гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр олон нийтэд танилцуулсан бөгөөд уг төлөвлөгөөг 2026 оны гуравдугаар сард болох хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар хэлэлцэж, эцэслэн баталснаар хэрэгжиж эхэлнэ. 

1953 оноос хойш таван жилийн төлөвлөгөөнүүдийг тууштай хэрэгжүүлж ирсний үр дүнд эдийн засгийн эрчимтэй хөгжлийг төдийгүй нийгмийн тогтвортой байдлыг хангаж чаджээ. Эдгээр төлөвлөгөө нь Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур бодлого бөгөөд төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, эдийн засаг, нийгмийн нөөц боломжуудыг оновчтой хуваарилахад чиглэдэг.

Сүүлийн таван жилийн хугацаанд XIV таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад цар тахал дэгдэж, гадаад худалдааны орчин таагүй байсан боловч инновацийг хөгжүүлж, дотоодын эрэлтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн чанартай хөгжлийг хангахад дорвитой ахиц дэвшил гарлаа. 2021-2024 оны хугацаанд Хятад улсын ДНБ-ий жилийн дундаж өсөлт 5,5 хувь байсан бөгөөд өнгөрсөн 4 жилд 35 их наяд юань буюу 4,93 их наяд ам.доллароор өсөв. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 13 445 долларт хүрснээр Хятад улс дундаас дээш орлоготой улсуудын тэргүүнд бичигдэж эхэллээ. Ядуурлыг бүрмөсөн арилгаж, дундаж чинээлэг давхаргыг бий болгох зорилтыг хэрэгжүүлж чадав.

XIV таван жилийн төлөвлөгөөнд тоонд бус чанарт суурилсан эдийн засгийн өсөлтийг хангах явдлыг чухалчилсан бол шинэ XV таван жилийн төлөвлөгөөнд шинжлэх ухаан, инновацид тулгуурласан чанартай хөгжлийг онцолжээ. 2026-2030 он бол социалист шинэчлэлийг 2035 он гэхэд хэрэгжүүлж дуусгах, цаашлаад 2049 он гэхэд орчин үеийн хүчирхэг социалист улсыг байгуулах зорилтыг хангахад чухал үе шат юм.

Өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлж, нээлттэй байдлыг ахиулж, дотоод болон гадаадад тулгарч буй сорилтуудыг даван туулахын тулд нийт 300 гаруй шинэчлэлийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр уг төлөвлөгөөнд тусгажээ.  

Эл төлөвлөгөөний нийгэм-эдийн засгийн хөгжлийн гол зорилтууд бол:

  • чанартай хөгжлийг хангах тал дээр мэдэгдэхүйц үр дүнд хүрэх,
  • шинжлэх ухаан-техникийн салбарын бие даасан байдлыг дээшлүүлэх, шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэхэд дорвитой ахиц дэвшил гаргах,
  • нийгмийн соёл иргэншлийн түвшнийг дээшлүүлэх,
  • ард түмний амьдралын чанарыг тасралтгүй дээшлүүлэх,
  • “Үзэсгэлэнт Хятад орон”-ыг цогцлооход дорвитой ахиц гаргах,
  • үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалагч илд бамбайны найдвартай байдлыг дээшлүүлэх явдал юм.

Ирэх таван жилийн хугацаанд Хятад улс эдийн засгаа өсөлтөө эрчимжүүлэхийн тулд үйлдвэрлэх хүчнийг чанарын шинэ түвшинд гарган хөгжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлнэ. Үүний зэрэгцээ шинжлэх ухаан-технологийн инновацын хөгжлийг идэвхжүүлж, гол чухал салбаруудад чухал нээлтүүд зорилт тавьжээ. Мөн уламжлалт салбаруудыг шинэчлэх, шинээр бий болж буй салбаруудыг дэмжих, ирээдүйд бий болох салбаруудын суурийг тавих нь чухал гэж үзжээ.

Хэвлэлийн хурлын үеэр Хятадын Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Жэн Шанцэ хэлэхдээ, аж үйлдвэрийн салбарыг шинэчилж, бодит эдийн засгийн суурийг бэхжүүлэх шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэв. Үүний тулд:

  • Машин үйлдвэрлэл, хөлөг онгоцны үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэл болон бусад уламжлалт салбаруудыг шинэчлэх, олон улсын зах зээлд  өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх;
  • Шинэ эрчим хүч, сансрын техникийн үйлдвэрлэл, нам өндрийн эдийн засаг, квант технологи, био үйлдвэрлэл, интерфэйс зэрэг шинэ салбаруудыг кластер хэлбэрээр хөгжүүлэх;
  • Үйлчилгээ, дэд бүтцийн салбарын чанартай хөгжлийг дэмжих шаардлагатай байгааг дурдлаа.

Шинжлэх ухаан, технологийн сайд Ин Хэцюн хэлэхдээ, Хятадын инновацийн чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн 4 гол чиглэлийг нэрлэсэн юм. Үүнд:

  • улс орны стратегийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзсэний үндсэн дээр технологийн чухал нээлтүүдийг хийх  
  • шинжлэх ухааны ба аж үйлдвэрийн инновацийн интеграцийг бэхжүүлэх
  • боловсрол, шинжлэх ухааны салбарт хүний нөөцийн хөгжлиийг цогц байдлаар дэмжих,
  • «Цахим Хятад» санаачилгыг хэрэгжүүлэх явцыг хурдасгах

 

Дөрөвдүгээр сард болсон симпозиумын үеэр Хятадын удирдагч Ши Жиньпин үг хэлэхдээ,  шинжлэх ухаан-техникийн хөгжилд ихээхэн анхаарал хандуулж, тэргүүн технологийн салбарт нээлт хийж, суурь судалгааг өргөжүүлж, өвөрмөц инновацийг хөгжүүлэхийг уриалжээ.  

Үүнтэй холбогдуулан дурдахад, энэ оны гуравдугаар сард Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "AI Plus" гэсэн сэдвээр олон нийтийн саналыг авах кампанит ажил өрнөсөн байна. Энэхүү санаачилгын хүрээнд автоматжуулалтын түвшнийг дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны зардлыг бууруулах, цахим шилжилтийг түргэсгэх зорилгоор олон салбарт хиймэл оюуныг нэвтрүүлнэ. Улмаар AI-г 2027 он гэхэд бүх салбарт ашиглах, улмаар 2030 он гэхэд эрчим хүчний салбарт хиймэл оюуныг ашиглах тал дээр дэлхийд тэргүүлэгч гүрэн болно гэсэн зорилт тавьсан байна.

Их хэмжээний хөрөнгө оруулалт,  хүний нөөцийн чадавх, улс төрийн дэмжлэгийн ачаар Хятад улс инновацийн хөгжлийн замаар итгэлтэй явж байна. Сүүлийн жилүүдэд өндөр хүчин чадалтай чипүүд, үйлдлийн системүүд, хиймэл оюун ухааны загваруудыг зохион бүтээж, квант технологи, жолоодлогот сансрын нислэг, сансрын уудмыг судлахад томоохон амжилт оллоо.

Дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх нь

Дотоодын эрэлтийг нэмэгдүүлж, хэрэглээг дэмжих нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах гол хөшүүрэг юм. Гадаад зах зээлүүд, ялангуяа АНУ, Европын Холбоо зэрэг экспортлогчид Хятадаас хамааралт байдлаа бууруулахыг эрмэлзэж байгаатай зэрэгцэн Хятадад ажиллах хүчний зардал өсөж, хөдөлмөрийн насны хүн амын тоо буурч байгаа энэ үед иргэдийн худалдан авах чадварыг дээшлүүлэх явдлыг  шинэ таван жилийн төлөвлөгөөнд чухалчлан тусгасан байна. Тодруулбал, тавилга, гэр ахуйн техник хэрэгсэл, тээврийн хэрэгсэл худалдан авахад татаас олгох, одоогоор худалдан авах чадвар нь тааруу байгаа боловч цаашдаа хэрэглэгчдийн бааз суурийг тэлж чадах хөдөөгийн иргэд, өндөр настнуудад татаас олгохоор шийдвэрлэжээ.  

Түүнчлэн мөнгөн эдийн засаг /ахмад настнуудын хэрэгцээтэй холбоотой эдийн засгийн үйл ажиллагааны бүх хэлбэр/ ба нам өндрийн эдийн засгийн /3 мянган м хүртэлх өндөрт агаарын орон зайг ашиглах/ боломж чадавхийг ашиглах нь чухал байна.  

 “Ногоон шилжилт”

Үүний сацуу “ногоон” технологийн салбарт дэлхийд тэргүүлж буй Хятад улс дотооддоо “ногоон шилжилт” хийх бөгөөд технологийн давуу талаа ашиглан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулна. Ташрамд дурдахад, Хятад улс “2030 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг оргилд нь хүргэж, 2060 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулахгүй” гэсэн зорилт тавьсан бөгөөд ногоон хөгжлийн замаар тууштай замнах нь бүтээн байгуулалтыг удирдах амин чухал үзэл баримтлалуудын нэг болжээ. Ингэснээр Хятадын ногоон эдийн засгийн үйлдвэрлэлийн хэмжээ 2025 он гэхэд 12 их наяд юань буюу ДНБ-ний 8 хувийг эзэлж, 2035 он гэхэд ДНБ-ний 10 хувиас давах төлөвтэй байна.

Эл зорилтын хүрээнд XIV таван жилийн төлөвлөгөөнд тодорхой зорилтуудыг тусгасан боловч цар тахал, эрчим хүчний доголдол, байгалийн гамшгийн улмаас хараахан биелэх боломжгүй болжээ. Иймээс дотоодын боломж, гадаад орчны нөлөөллийг тооцсоны үндсэн дээр “ногоон” шилжилтийн асуудлыг шинэ таван жилийн төлөвлөгөөнд тусгажээ.

БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дарга Жэн Шанцэ энэ тухайд хэлэхдээ, нүүрстөрөгчийн хаягдлыг хянах давхар хяналтын системийг нэвтрүүлнэ гээд, гурван гол зорилтыг тодорхойлов. Үүнд:

  • малтмал бус түлш хэрэглэдэг эрчим хүчний салбарыг эрчимтэй хөгжүүлэх;
  • малтмал түлшийг үр дүнтэйгээр ашиглахыг дэмжих;
  • эрчим хүчний шинэ системийн хөгжлийг түргэтгэх зэрэг болно.

Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх нь  

Энэ бол таван жилийн төлөвлөгөөнүүд чухал байр суурь эзэлдэг бодлого бөгөөд 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Хөгжлийн тэнцвэргүй байдлыг арилгах, орлогын хэмжээг нэмэгдүүлж, амьдралын нөхцлийг сайжруулах замаар Хятадын хөдөөгийн районуудын эдийн засгийн боломжийг нээхэд гол зорилго оршино.  2024-2027 онд Хөдөөгийн районуудыг цогц байдлаар сэргээн хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан зорилтууд, тухайлбал, технологийн инновацад тулгуурлан хөдөө аж ахуйг шинэчлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, хөдөөнөөс хот руу шилжих, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд хамрагдахад нь хөдөөгийн иргэдэд туслах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлнэ.

Хүн амын насжилт өндөрсөж,  шилжилт хөдөлгөөний хандлага өөрчлөгдөж буй энэ үед хөдөөгийн районуудын тогтвортой байдлыг хангаж, шинэчлэлийг хэрэгжүүлэх нь Хятадын ирээдүйн хөгжил, нийгмийн нэгдмэл байдлыг хангах, хүнсний аюулгүй байдлыг хангах, ногоон шилжилтийг урагшлуулах, дотоод хэрэглээг өсгөхөд чухал ач холбогдолтой юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
Т.Аубакир: Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс нэг ч төгрөг хасуулахгүй
56 минутын өмнө • 1м унших
Шууд
ТТАХНЭ-т дэгдсэн түйрэнг анхааралдаа авна уу, Б.Энхбаяр сайд аа...
1 цагийн өмнө • 1м унших
Шууд
Багш нарыг ажил хаялтаа зогсоож, хэлэлцээ хийхийг уриалжээ
3 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
УИХ-ын гишүүний тэтгэмжийг хүчингүй болгох өргөдлийг 100 мянган иргэн дэмжжээ
3 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
XV таван жилийн төлөвлөгөө - инновацад суурилсан хөгжлийн хөтөч
3 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
“Говь” ХК-ийн хязгаарлагдмал хариуцлагатай болох ажиллагааг зогсоолоо
4 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Нийслэлийн хэмжээнд нийт 280 гаруй ШТС ажиллаж байна
4 цагийн өмнө • 1м унших
Шууд
САНАЛАА ӨГӨӨРЭЙ
2025-10-25 • 1м унших
Эдийн засаг
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих гэрээг байгууллаа
2025-10-25 • 1м унших
Эдийн засаг
Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн
2025-10-25 • 1м унших
Гадаад мэдээ
Колумбийн Ерөнхийлөгч Густаво Петрод хориг арга хэмжээ авчээ
2025-10-25 • 1м унших
Улс төр
ХЗДХ-ийн сайдын их цэвэрлэгээ буюу даргын сэнтийгээс буугчид
2025-10-25 • 2м унших
Улс төр
Б.Энхбаяр Хууль зүй дотоод хэргийн сайд болсон даруйдаа ЦЕГ-ын дарга, бригадын генерал Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2025-10-24 • 1м унших
Улс төр
ОРДНЫ ХУЙВАЛДААНД ОРОЛЦОГСДЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬТАЙ
2025-10-23 • 1м унших
Шууд
Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит МБШИС-ийн “УРЛАХУЙ УХААНЫ ТЭНХИМ”-ийг МУСГЗ, Бурханч лам, Доктор (Ph.D) Гэвш Г.Пүрэвбатын нэрэмжит болгоно
2025-10-23 • 1м унших
Шууд
АНУ-ын Хууль зүйн яам Сү. Батболдын тансаг орон сууцуудыг хураан авах хүсэлт гаргажээ
2025-10-23 • 1м унших
Улс төр
Мэдэгдэл
2025-10-23 • 1м унших
Шууд
“Дэлхийн цоохор ирвэсийн өдөр”
2025-10-23 • 1м унших
Эдийн засаг
ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмнэ
2025-10-23 • 1м унших
Гадаад мэдээ
Украинд зориулж АНУ-аас 2 тэрбум ам.долларын зэвсэг худалдаж авчээ
2025-10-23 • 1м унших
Шууд
“НҮҮРСГҮЙ ШИЙДЭЛ” ТӨСЛИЙН БАГ ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУНТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2025-10-22 • 1м унших
Шууд
Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 78 өргөдөл, гомдлыг хүлээн авав
2025-10-22 • 1м унших
Гадаад мэдээ
Дэлхийн хамгийн хурдан галт тэрэг
2025-10-22 • 1м унших
Шууд
“Анагаагч эх дэлхий”
2025-10-22 • 1м унших
Улс төр
ҮХЦ О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтийг хүлээж авалгүй үргэлжлүүлэн хуралдаж байна
2025-10-22 • 1м унших
Шууд
Өмгөөлөгчдийн бүлэглэл хотын төвд эзэмшдэг газраа хятад иргэдэд түрээслэжээ
2025-10-21 • 1м унших
Шууд
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ФОРУМ
2025-10-21 • 1м унших
Шууд
"БҮТЭЭМЖИЙН СЭТГЭЛГЭЭ" СУДАЛГААНД ХАМРАГДААРАЙ
2025-10-21 • 1м унших
Шууд
Найман дүүрэгт бичил 12 цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2025-10-21 • 1м унших
Гадаад мэдээ
Боливийн ерөнхийлөгчийн сонгуульд Р.Пас ялжээ
2025-10-21 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
3 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2 Жилийн өмнө • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх