CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
5 Сарын өмнө • 1м унших

Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейгийн эрх баригч нам ням гарагт болсон парламентын сонгуулийн саналын хуудасны 96 хувийг тоолсны дараах байдлаар 40.8 хувийн санал авч ялалт байгуулжээ.  Тодруулбал, Х.Милейгийн “Ла Либертад Аванза” нам сөрөг хүчний “Фуэрза Патриа” намыг ялсан байна. “Фуэрза Патриа” нам 24.5 хувийн санал авсан бөгөөд нийслэл Буэнос-Айрес, Кордоба, Санта-Фе, Мендоза зэрэг гол бүс нутгуудад ялалт байгуулжээ.

Аргентинчууд Төлөөлөгчдийн танхимын суудлын тэн хагас орчмыг /257-аас 127 суудал/, Сенатын танхимын гуравны нэгийг /72-оос 24/ шинэчлэх чухал сонгуульд саналаа өгсөн юм.

 Энэхүү сонгууль нь Ерөнхийлөгч Х.Милейгийн Засгийн газрын хувьд чухал ач холбогдолтой байсан бөгөөд түүний засаг захиргааг үнэлэх бүх нийтийн санал асуулга болно хэмээн шинжээчид үзэж байлаа. Сонгуулийн дүн нь олон нийтийн дэмжлэг ямар байгааг илэрхийлэх бөгөөд Конгрессоор дамжуулан томоохон шинэчлэлүүдээ хийх чадварыг нь тодорхойлох юм.

Тэгвэл “Ла Либертад Аванза” нам Төлөөлөгчдийн танхимд 64 суудал авч, гэнэтийн ялалт байгуулжээ. Ингэснээр ирэх 12 дугаар сарын 10-наас эхлэн Х.Милейгийн нам доод танхимын 257 хууль тогтоогчийн 94-ийг бүрдүүлнэ. Энэ нь олонх болоход хангалтгүй хэвээр байгаа боловч энэхүү томоохон амжилт нь ерөнхийлөгчийн хоригийг хадгалах, сөрөг хүчнийхний зүгээс явуулахаар сүрдүүлж байсан аливаа импичментийн үйл явцыг зогсооход хангалттай байх болно.

“Өнөөдөр түүхэн өдөр байлаа. Аргентины ард түмэн уналтыг ардаа орхиж, хөгжин дэвжих замыг сонголоо. Өнөөдөр бид эргэлтийн цэгийг давлаа. Өнөөдөр агуу Аргентины бүтээн байгуулалт эхэлж байна” гэж Ерөнхийлөгч Х.Милей мэдэгдсэн байна. Тэрбээр мөн “шинэ Конгресс чиглэлийг өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж хэлээд томоохон шинэчлэлүүдийг хийхээ мэдэгджээ. Мөн 12 дугаар сарын 10-наас эхлэн бид эргэлзээгүйгээр Аргентины түүхэн дэх хамгийн шинэчлэгч Конгресстой болно гэж нэмж хэллээ.

Энэ удаагийн сонгууль нь сонгогчдын ирц багатай байснаараа онцлог байжээ. Үндэсний сонгуулийн танхимын мэдээлснээр, ням гарагт санал өгөх эрхтэй сонгогчдын 68 хүрэхгүй хувь нь саналаа өгсөн нь Аргентин 1983 онд ардчилалд дахин шилжсэнээс хойших хамгийн тааруу үзүүлэлт болжээ. Одоо эрх баригч нам Конгресс дахь байр сууриа мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боловч Сенат сөрөг хүчний хяналтад хэвээр байх болно.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс Х.Милейд сонгуульд ялсанд нь баяр хүргэжээ. “Тэрбээр гайхалтай ажил хийж байна! Бидний зүгээс түүнд хүлээлгэж буй итгэлийг Аргентины ард түмэн баталлаа” гэж Д.Трамп нийгмийн сүлжээний “Truth Social” платформ дээрээ бичжээ. Тэрбээр өмнө нь Х.Милейг сонгуульд дэмжиж байгаагаа илэрхийлж, сөрөг хүчин ялбал Өмнөд Америкийн тус улсад үзүүлэх тусламжаа зогсооно гэж сүрдүүлж байлаа. “Хэрэв тэрбээр ялагдвал бид Аргентинд өгөөмөр хандахгүй” гэж тэрбээр хэлж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Улс төр
Т.ДОРЖХАНД: Эрчим хүчний салбар уналтад орж байгаа нь шалтгаан нь цалин, хангамж муугийнх
2026-03-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Хөшөөтийн уурхайн тоосжилтын улмаас хүн, мал хордож эхэлжээ
2026-03-18 • 1м унших
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх