Ерөнхийлөгч хоригоо татлаа
2025.10.27 •
1м унших
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан билээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Их суудлын хуралдаанаар 08 дугаар шийдвэр гаргасан байх тул 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолд хориг тавих тухай Е/11 дугаар хоригийг татан авч байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.