CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-08-30 • 1м унших

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр /20222.08.30/ үргэжилнэ. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимын шинэ сайд нар тангараг өргөх юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу танхимын сайд нар давхар дээлтэй байхаар болж, УИХ-ын 10 гишүүн сайдаар томилогдож буй.

Шинэ Засгийн газар нь Ерөнхий чиг үүргийн дөрвөн яам, чиглэлийн 12 сайд, яамгүй тав нийт 21 сайдтайгаар үйл ажиллагаа явуулах юм.

-Яамгүй сайдуудаас Б.Ганбатын нэр эргэлзээтэй байна-

-Шадар сайд С.Амарсайхан. Түүний хувьд өмнөх Засгийн газраас улирч байгаа сайд юм.

-Нийслэл хот, түгжрэлийг бууруулах асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар

Нийслэлийн авто замын түгжрэлтэй холбоотой асуудал Монгол Улсын хэмжээний асуудал болсон. Нутаг дэвсгэрийн 0.3 хувьд хүн амын 50-иас дээшгүй хувь төвлөрсөн. Хуульдаа ч түгжрэлтэй холбоотой зохицуулалт байхгүй. Засгийн газрын түвшинд төвлөрөлтэй холбоотой асуудал орхигдож ирсэн. Энэ агуулгаар сайд томилж байгаа бололтой.

-Спорт, олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ

Монголчууд бөхөө дээдэлдэг ард түмэн. Тэр ч утгаараа зөв л явбал Б.Бат-Эрдэнэ шиг улс төрд өнө удаан оршин тогтнуулж чадна.  Түүнийг спорт хариуцсан сайд болоход элдэв сөрөг коммент үлдээх хүн ховор биз ээ.

Харин Ерөнхий сайдын зүгээс өөрийн ачааг хөнгөлөх хүн гэж тодорхойлсон аж.

Тодруулбал тэрбээр “Спортын салбар үндсэндээ орхигдсон.  Боловсролтойгоо илүү уялдах, зөв хооллолтоос авахуулаад нэгдсэн бодлогоор зохицуулах ийм бүтэц байдаггүй.  Ерөнхий сайд олон асуудал руу ордог. Ийм үзэл санаанаас олимпизмыг ахлах салбар байх нь чухал. Нөгөө талдаа Ерөнхий сайд дээр байдаг Үндэсний хороог яамдад өгөх нь илүү үр дүнтэй. Цаашдаа Ерөнхий сайдын ачааг багасгаж, илүү томоохон бодлого, экспортын асуудалд цагаа зарцуулах боломжтой байх нь улсын эрх ашигт нийцнэ” гэв.

-Боомтын сэргэлтийн хариусан сайд ЗГХЭГ-ын дэд дарга Б.Ганбат

“Боомттой холбоотой асуудлыг ажлын хэсгийн түвшинд авч явж байна. Ажлын хэсэг зөвхөн албан тушаалтнууд хоорондоо хуралдах байдлаар асуудлыг авч явж буй  гэдэг хатуухан шүүмжлэлийг хэлээд авсан Ерөнхий сайд боомтын сэргэлтийг Засгийн түвшинд хариуцаад явах “эзэн” байх ёстой гэж үзсэн байх.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боомттой холбоотой экспортын гарцыг нэмэгдүүлэх салбар эзэнгүй байна гэж дүгнэж болох талтай. Тэр агуулгаар ЗГХЭГ-ын түвшний Монгол Улсын сайд, боомтын асуудал хариуцсан үндэсний хорооны дарга гэдэг функт шаардлагатай байна. Цаашилбал, боомтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд дунд салбарын уялдаа холбоог хангах байгууллага зайлшгүй хэрэгтэй байна гэж үзсэн” гэв.

Ч.Хүрэлбаатарын хувьд энэ Засгийн яамдын сайд нарын “толгойлогч”-оор ажиллана

-Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар

Ч.Хүрэлбаатарын хувьд энэ Засгийн яамдын сайд нарын “толгойлогч”-оор ажиллана. Учир нь “Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгдүгээр яам болгоно” гээд Ерөнхий сайд өөрөө хэлчихсэн. Түүний  яам бүх яамыг нэгдсэн бодлогоор зохион байгуулах, эхэлж бодлогоо төлөвлөх ажлыг хийнэ. Харин түүнийг нь Сангийн яам санхүүжүүлэх байдлаар явах юм.

Ерөнхий сайдын хэлж буйгаар “Эдийн Засгийн яам бол ДНБ, эдийн засгийг яаж тэлэх вэ, төр хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн сайжруулах вэ. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын түвшинд яригдаж буй 47 төслийг хэрхэн эрчимтэй урагшлуулах вэ, салбар дундын уялдааг хэрхэн хангах вэ гэх агуулгаар явах шаардлагатай” аж.

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг

Шинэ Засгийн газарт улирч байгаа хоёр эмэгтэй сайдын нэг Б.Батцэцэг. Түүнийг үлдэхэд нэг ч хүн гайхаж эргэлзсэнгүй. Энэ нь сайд Б.Батцэцэг хэр хэмжээнд ажилласныг илтгэх биз. Монгол Улс олон улсад нэр хүндээ өргөх, олон улсын анхаарлыг татах, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх гэхчлэн улстөрийн зөв тоглолтуудыг тэр хийж чадсан. Нөгөөтэйгүүр жинхэнэ дипломат эмэгтэй гэж ямар хүн байдаг, төрийн айлчлал хэрхэн, яаж явагдах ёстойг үлгэрлэсэн. Ийм зэрэгтэй ажиллаж байгаа хүнийг сольж, урагшаа явж байсан ажлуудыг таг гацаах сонирхол хэнд ч байхгүй биз ээ.

-Сангийн яам Б.Жавхлан

-Хууль зүй, дотоод хэргийн яам Х.Нямбаатар

-Доорх яамдаас Ерөнхийс сайдаас ГАНЦ нь л магтаал сонсов-

Өмнөх Засгийн газраас улирч байгаа сайд нар:

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ

Анх цахимаар, амаар ажлаа явуулахгүй шүү гэдэг сануулгатай сайдын суудалд суусан Б.Бат-Эрдэнэ бусдаасаа арай хожуу томилогдсон. Одоо л нэг ажлынхаа гүн рүү шагайж, гольдролдоо орж байгаа болов уу даа. Угийн үеийн үед уналттай байдаг яам. Арай өөр арга барилаар ажиллах гэж үзээд л байгаа харагддаг юм. Хийх гээд зүтгээд байгааг нь хараад шинэ Засагт үлдээсэн биз ээ. 

-Соёлын сайд Ч.Номин

Ч.Номинг чинээлэг айлын эрх охин гэдгээр нь хүмүүс аль хэдийнэ харахаа больж. Шинийг санаачилж, шинэ салхи татуулж яваа чадварлаг хүн гэж дүгнэж байна.  Анх гишүүн болоод, дараа нь сайд болмогц хүн бүр “энэ годгоносон хүүхэн юу хийж чадах вэ дээ” гэсэн байдлаар харж байсан.  Харин өнөөдөр бол түүний талаар арай өөр зүйл ярих хүн илүү олон болсон биз ээ. Ерөнхий сайд хүртэл “Соёлын салбар яам амжилттай ажиллаж байна” гэдэг ганцхан өгүүлбэр дүгнэлт хэлж сонсогдсон.

-Эрүүл мэндийн сайд С.Энхболд

Хүчээр шахуу сайд болчихов уу даа гэж дүгнэгдэж байсан С.Энхболд өдгөө хэн хүнээс илүү ажиллаж чадаж байна. Эрүүл мэндийн салбарт богино хугацаанд дорвитой шинэчлэлүүд, сайшаалтай ажлууд хийгдэж чадсан. Эрүүл мэндийг дэмжих төв, өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээ, ажиллах хүч тодорхой түвшинд ахисан. Бүх шатны эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах нөхцөл сайжирч, тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлт ч нэлээн хийгдлээ. Тэр эхэлснээ үргэлжлүүлэх, үр дүнгээ үзэх боломжтой болж, энэ Засгийн газарт ажил албаа үргэлжлүүлэн хийнэ.

-Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар

-Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр

-Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан

-Чиглэлийн яамдын сайд нараас хамгийн их хэл ам дагуулсан нь Д.Сарангэрэл байв-

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар

Хэдийгээр “дайсан” олонтой ч энэ удаад Ж.Ганбаатарт амжилт хүсэх иргэд олон байна. Ж.Ганбаатарын хувьд  УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны даргаар 2019 онд томилогдож, эдийн засаг, төсөв санхүүтэй холбоотой хуулийн төсөл, тогтоолууд дээр гардан ажиллаж байсан.  Тэгвэл одоо уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчныг илүү чамбайруулж, энэ салбарыг гацаанаас гаргах үүргийг тэр Ерөнхий сайдаас хүлээлээ. 

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл

Ер нь манай Монголчууд эмэгтэй хүн өндөр албан тушаалд томилогдох, амжилттай явахад эрчүүдээс илүү шүүмжилж өөнтөглөх нь их. Тэр утгаараа Д.Сарангэрэл сайд шинэ Засгийн газрын сайд нараас хамгийн их шүүмжлэлийг өөртөө наав. Гэвч цар тахал, ковидтой тэмцэх ажилд цурам алдахгүйн төлөө хичээснийг нь намынхан нь үнэлж байгаа бололтой. Юм хийж байгаа хүнийг л шүүмжилдэг гэдэг шиг цар тахлын хүнд үед Эрүүл мэндийн салбарыг гал алдуулахгүй явсан түүнд дахин итгэл хүлээлгэхэд буруудах юм байхгүй л байх.

-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал

Н.Учралыг угаас энэ яамны сайд болно гэдгийг бүгд л гадарлаж байсан. Тэр ч хийж чадна. Бодлого, хуулийн зохицуулалт гээд бүгдийг нь гаргаад ирсэн хүнтэй хэн юу ярих вэ дээ. Шинэ яаманд анхнаасаа Н.Учрал шиг хүн очвол эхнээсээ зөв гольдролоор явах болов уу гэж нийт масс харж байгаа байх. Харин Ерөнхий сайдын зүгээс “Төрийн албаны анхан, дунд шатны уялдаа холбоо алдагдаж байгаа зэрэг асуудлаар тус яамны чиг үүрэгт өөрчлөлт орох шаардлагатай” гэдэг зүйлийг тодотгов.

-Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд Х.Булгантуяа “маш их найдаж байна” гэв

Эрчим хүчний сайдад хандаж УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хэдэн үг хэлсэн. Товчхондоо, “Эрчим хүчний сайд саяхан ирэх өвөл эрчим хүчний нийлүүлэлт дийлэхгүйд хүрч магадгүй гэсэн. Улаанбаатар хот дулааны доголдолтой байж магадгүй гэдэг мэдэгдэл хийсэн.

Цахим үндэстэн битгий хэл цахилгаангүй үндэстэн болчих гээд байгаа энэ үед Эрчим хүчний сайдад маш их найдаж байгаа. Эрчим хүчний салбарт томоохон өөрчлөлт орно гэж хүлээж байна" гэж хэлэв. 

-Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Монгол бахархал-2025
6 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Трамп-Зеленский нарын уулзалт тодорхой үр дүнд хүрсэнгүй
10 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Аавдаа бичих захидал” уралдаан
10 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
10 цагийн өмнө • 1м унших
Шууд
Богд Хаант Монгол Улсын Төрийн бэлгэдэл далбаа
10 цагийн өмнө • 1м унших
Шууд
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр
10 цагийн өмнө • 1м унших
Улс төр
С.АМАРСАЙХАН: ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРСАН, ИРГЭДИЙН ОРЛОГО ХУМИГДСАН ЭНЭ ҮЕД ТӨРИЙН ӨМЧИЙГ БӨӨНӨӨР НЬ ХУВЬЧИЛЖ БОЛОХГҮЙ
2025-12-26 • 1м унших
Гадаад мэдээ
Германы Холбооны Захиргааны Шүүх неонацист бүлэглэлд тавьсан хоригийг хүчингүй болголоо
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
БНХАУ-аас 26 вагон АИ95 бензин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж иржээ
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
Оюу толгой бүлэг ордын талаарх УИХ-ын тогтоолыг баталлаа
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН АВРАЛЫН ГАРЦ
2025-12-05 • 1м унших
Шууд
Мал, тэжээвэр амьтдын тооллого ням гарагт эхэлнэ
2025-12-05 • 1м унших
Шууд
Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсийн төлөө өнөөдөр тулалдана
2025-12-05 • 1м унших
Шууд
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлаа
2025-12-05 • 1м унших
Эдийн засаг
Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
2025-12-05 • 1м унших
Улс төр
ТОМИЛГОО:Ерөнхий сайдын ахлах зөвлөх
2025-12-05 • 1м унших
Гадаад мэдээ
Францын ерөнхийлөгч Украины дайныг зогсооход дэмжлэг үзүүлэхийг уриаллаа
2025-12-05 • 1м унших
Шууд
"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна
2025-12-05 • 1м унших
Гадаад мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа
2025-12-05 • 1м унших
Шууд
Монгол Улс Азийн гамшгийн бэлэн байдлын төвд гишүүнээр элсэнэ
2025-12-04 • 1м унших
Гадаад мэдээ
Делид амьсгалын замын цочмог халдварын 200 мянган тохиолдол бүртгэгджээ
2025-12-04 • 1м унших
Улс төр
Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
2025-12-04 • 1м унших
Шууд
"Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс”
2025-12-04 • 1м унших
Шууд
Монгол Улсын хэмжээнд 107.9 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна
2025-12-04 • 1м унших
Шууд
Өвлийн Элсэлтийн шалгалт эхэллээ
2025-12-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан хуралдав
2025-12-04 • 1м унших
Шууд
ХАР ТАМХИНД ДОНТСОН ХҮҮХЭД, ЗАЛУУСАА ҮХЭЛ ЭСВЭЛ ШОРОН РУУ ИЛГЭЭГЭЭД Л БАЙХ УУ, П.НАРАНБАЯР САЙД АА
2025-12-02 • 1м унших
Шууд
Нүүрс тээврийн жолооч нар өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ
2025-12-02 • 1м унших
Шууд
НИЙТИЙН БАЙРУУДЫГ ЭМХЭЛНЭ
2025-12-02 • 1м унших
Эдийн засаг
Г.ЗАНДАНШАТАР: Алдагдлаа нөхөхийн тулд зөвхөн хэрэглэгчдэд ачаа үүрүүлэхийг урьтал болголгүй зардлаа хэмнэ
2025-12-02 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх