Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-08-12 • 1м унших

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Б.Ренчиний нэрэмжит ЕБС-ийн дотуур байрны шатнаас 9 настай охин унаж гэмтсэн хэрэг гарчээ. Охин өнгөрөгч тавдугаар сарын 24-ний өдөр 18:00 цагийн үед тус сургуулийн дотуур байрны шатны хажуугийн бариул дээр хүүхдүүдтэй тоглож байгаад унаж, гэмтэн улмаар өрөөсөн бөөрөө авахуулжээ.

Гэтэл энэ асуудалд сургуулийн захиргаа болон холбогдох хууль хяналтынхан анхаарал хандуулахгүй байгаагаас гадна охины ээжийг гомдол гаргалаа хэмээн цагдаад өгсөн байна.

Энэ талаар охины ээж Я.Уртнасантай холбогдоход "Манайх дөрвөн хүүхэдтэй. Сургуулийн насны гурван хүүхдээ дотуур байранд суулгадаг юм. Хүүхэд маань шатнаас унасан өдөр /2022.05.24/ дотуур байрнаас бидэнд мэдэгдээгүй. Харин том охин маань цаг орчмын дараа залгаж, дүү маань шатнаас хоолоо идэж чадахгүй, бөөлжөөд байна. Би эмчид очиж үзүүлчхээд ирлээ гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр очиж аваад хүүхдээ аваад, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явсан. Ингээд иртэл Сэлэнгийн эмч нар маань Эх нялхас руу яаралтай цохолт хийж өгсөн. Бүтэн 10 гаруй цаг вагоноор явдаг учраас охин маань замдаа их хүнд байсан. Бөөрний хальс нь задраад, замдаа шээс, цус нь холилдоод маш хүнд ирсэн байна, яаж амьд ирэв ээ гэж эмч нар гайхаад байсан. Тэгээд амь нас нь эрсдэх аюултай байсан тул өрөөсөн бөөрийг нь авах мэс засал хийсэн. Одоо охин маань өрөөсөн бөөргүй, үе үе орондоо шээдэг, шээс нь байнга дусагнадаг, эмчийн зөвлөснөөр хэвтрийн дэглэм барьдаг болсон. Доргих, гүйх зэрэг хөдөлгөөнийг нь хязгаарласан учраас ойр зуур алхаж байгаа" гэв.

Сургуулийн орчинд хүүхэд гэмтэж, эрүүл мэндээрээ хохирно гэдэг яавч эрүүл үзэгдэл биш билээ. Уг хэрэгт дотуур байрны багшийн хараа хяналт сул байдал хамаатай хэдий ч сургуулийн орчинд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлээгүй, аюул эрсдэлтэй орчныг үнэлж, арга хэмжээ аваагүй тухайн сургуулийн удирдлагуудын хариуцлага ч яригдана.

Сургууль бол хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, хамгийн ээлтэй байх учиртай. Тэрхүү бүсэд хүүхэд эд эрхтнээрээ хохирох нь битгий хэл гартаа өргөс оруулах ч ёсгүй юм.

Тиймдээ ч охины ээж "Сургуулийн орчинд хүүхэд гэмтэж, эрүүл мэндээрээ хохирсон учраас үнэхээр гомдолтой байна. Сургуулийн орчинд, дотуур байранд, камерын өмнө охин минь унаж, өнөөдөр эрүүл мэндээрээ хохирчхоод байхад хэн ч үүнд эмзэглэхгүй байна. Хүүхдийн эрхийг хэн хамгаалах вэ? Хамгаалах ёстой газарт хандмаар байна" хэмээн учирлаж байлаа. 

Тэрээр энэ асуудлаар сургуулийн удирдлагууд, дотуур байрны багш нарт гомдол гаргасан байна. Гэвч түүнийг "Мөнгө нэхэж дарамталсан" хэмээж, эргүүлэн цагдаад өгсөн аж. 

Бяцхан охиныхоо эд эрхтэн, эрүүл мэндээрээ хохирчихоод байхад өөрөө "хэрэгтэн" болж буруутгагдсан тул хэвлэл мэдээлэлд хандсан нь энэ юм.

Охин бэртдэг өдөр сургуулийн зүгээс ар гэрт нь мэдэгдэх бүү хэл эмчид хандаагүй байна. Том охин нь дүүгээ дагуулж очоод үзүүлэхэд Алтанбулаг сумын эмч нар "гайгүй" гээд буцаасан ч хоолоо идэж чадахгүй, бөөлжөөд байсан тул эцэг, эхээ залгаж дууджээ. Ингээд тэд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгээс Эх нялхас руу дамжсаар охиныхоо амь насыг аварч чадсан байгаа юм.

Гэсэн ч өнөөдөр эрүүл саруул гүйж байсан охин нь өрөөсөн бөөргүй, хэвтэрт байгаа нь харамсалтай. Энэ асуудлыг Хүүхдийн эрхийн төлөө "За" гэж хэлэхээ андгайлж, хамгаалдаг бүхий л байгууллага, БШУЯ анхааралдаа авч, сургуулийн орчныг шалгах нь зүй биз ээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 15 Хаха 2 4 Буруу 0 Гайхмаар 13 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
  • bymba • 3 жил - 202.21.123.56 Хариулах
    tanai sitetai yaj holbogdoh we
Шууд
“АЮУЛГҮЙ СҮЛЖЭЭ” ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
3 цагийн өмнө • 1м унших
Шууд
ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨГДСӨН 16 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
3 цагийн өмнө • 1м унших
Шууд
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ШАЛГАЛТ ЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАНА
3 цагийн өмнө • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
3 цагийн өмнө • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
3 цагийн өмнө • 1м унших
Шууд
"АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭД
3 цагийн өмнө • 1м унших
Шууд
МОНГОЛ ЦЭРГҮҮД ДЭЛХИЙД АВАРГАЛЛАА
4 цагийн өмнө • 1м унших
Шууд
Монгол Улсад 100-аас дээш настай 166 ахмад настан байна
4 цагийн өмнө • 1м унших
Танд хэрэгтэй
УБ-Москва чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сард эхлүүлнэ
4 цагийн өмнө • 1м унших
Шууд
"Монгол Улсын түүх 30 боть" бүтээх ажилд 150 гаруй түүхч эрдэмтэд оролцож байна
4 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Олимпын хамгийн залуу аварга
4 цагийн өмнө • 1м унших
Шууд
Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга нарыг томилжээ
2026-02-14 • 1м унших
Эдийн засаг
СЗХ: Өр, орлогын харьцааг харгалзахгүй лизингийн үйлчилгээ үзүүлбэл хариуцлага тооцно
2026-02-14 • 1м унших
Шууд
Хашаагаа нээе
2026-02-14 • 1м унших
Шууд
"Улаан ном" шинэчлэгдлээ
2026-02-14 • 1м унших
Улс төр
Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргыг огцруулах ИТХ-ын саналыг хүлээн авахаас татгалзлаа
2026-02-13 • 1м унших
Шууд
ДАРХАН ХОТОД ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БАРИНА
2026-02-13 • 1м унших
Улс төр
Б.БАТЦЭЦЭГ: НЭГ ХЯТАД БОДЛОГЫГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ
2026-02-13 • 1м унших
Шууд
11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна
2026-02-13 • 1м унших
Шууд
Э.Ариунтунгалаг 111 тамирчнаас 83 дугаар байрт шалгарав
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
3700 км замыг туулсан лам нар Вашингтонд ирэв
2026-02-13 • 1м унших
Эдийн засаг
"Оюу Толгой" төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
2026-02-13 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сургуулийн захирал эмэгтэй ахлах ангийн хөвгүүдийг хүчирхийлдэг үү?
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Комисс хүүхдүүдийг цахим дээрэлхэлтээс хамгаалах төлөвлөгөөгөө танилцуулжээ
2026-02-12 • 1м унших
Шууд
Тэмээ судлалын анхны төв
2026-02-12 • 1м унших
Гадаад мэдээ
Австралид Roblox-ыг шалгахаар боллоо
2026-02-12 • 1м унших
Эдийн засаг
ХУУРАМЧ ЮАНЬ, ДОЛЛАР ХЭВЛЭГЧДИЙГ ИЛРҮҮЛЭВ
2026-02-12 • 1м унших
Шууд
Ялалтад тэмүүлсэн морьдод цэцэг өргөв
2026-02-12 • 1м унших
Шууд
Монгол улс хуванцар савны хэрэглээгээр дэлхийд дээгүүрт тооцогддог
2026-02-12 • 1м унших
Эдийн засаг
Бортээгийн ордод дээр хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна
2026-02-11 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх