ДЭЛХИЙН ГУРВАН УДААГИЙН АВАРГА БОЛЛОО
2025.11.04 •
1м унших
2025 оны 10 дугаар сарын 24-өөс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Турк улсын Анталья хотноо зохион байгуулагдаж байгаа 100 буудалт даамын Өсвөр, Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Архангай аймгийн БТСГ-ын тамирчин Баянмөнхийн ЭРМҮҮНЗАЯА нэг өргийн өмнө тоглолтоо дуусгаж Дэлхийн гурван удаагийн аварга боллоо.