Монголын Эх баригчдын нийгэмлэгээс Япон улсын Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яамны “Эмнэлгийн техниологийг олон улсад түгээхийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Токиогийн эх баригчдын танхим, Токиогийн Эрүүл мэндийн их сургууль, Японы Үндэсний их сургуулиудтай хамтран эх баригчдын эзэмшвэл зохих цогц ур чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэсэн “Монголын эх баригчдын төрөлтийн үеийн тусламж үйлчилгээний ур чадварыг сайжруулах, төрөх замын урагдал, халдвараас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Говийн бүсийн аймгуудын эх баригч нарт зохион байгууллаа.
Сургалтын нээлтэнд Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бологын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, ЭМГ-ын дарга Б.Алтантөгс нар оролцлоо.
Сургалтанд Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Төв аймгийн нийт 35 эх баригч хамрагдлаа.
Сургалтыг “Токиогийн эх баригчдын танхим” сангийн тэргүүн Такасаки Юка, Японы Үндэсний их сургуулиийн дэд профессор Хиоки Чикако, МЭБН-ийн тэргүүн, зөвлөх зэргийн эх баригч С.Даваасүрэн, МЭБН-ийн нарийн бичгийн дарга зөвлөх зэргийн эх баригч Д. Насантогтох нар удирдана явууллаа.


            
            
            
            
            
            

