Мэдээлллийн дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамаас тодрууллаа. Тэрбээр Ч.Ундрам "Гэрээнд заасан төлбөрөө шилжүүлээгүй" үндэслэлээр манай Засгийн газрыг Английн хөлбөмбөгийн баг Арбитрийн шүүхэд өгсөн тухай мэдэгдэл ирсэн. Манай яамны зүгээс үлдэгдэл санхүүжилтийн мөнгийг нь чиг үүргийн дагуу Гадаад харилцааны яам руу шилжүүлчихсэн.
Гэрээ шилжүүлэх болон ажил үүргээ өгөлцөж, авалцах,аас гадна ажлын хэсэг гаргах гэхчлэн бичиг цаасны ажил явж байгаа. Ер нь үлдэгдэл төлбөрийг бид төлөх албатай юу, гэрээнд юу гэж заасан гэхчлэн нэлээн судалж, дүгнэх ажил байгаа учраас нэлээн хоцрогдолтой байдалд хүрсэн. Ирсэн тайлангаас үзэхэд тоглолтыг үзсэн тайлан байхгүй. Тэр тасалбар нь гэрээгээр олгосон боломж юм байна гэж ойлгосон гэх тайлбарыг өглөө.


            
            
            
            
            
            

