Дундговь аймгийн Хууль эрх зүйн хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, Санхүү төрийн сангийн хэлтэс хамтран орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, нягтлан бодогч, нярав болон Өмч хамгаалах зөвлөлийн гишүүдэд зориулсан хууль, санхүүгийн чиглэлийн сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь төсвийг үр ашигтай, хэмнэлттэй төлөвлөж, зарцуулах, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, зарцуулалтыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, мөн энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэж байна.
Сургалтын үеэр оролцогчдод Дундговь аймгийн ИТХ-ын 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоол, 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоол, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төсвийн тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг танилцуулж, ойлголт мэдлэгийг нь нэмэгдүүлэв.
Тус сургалтад танхимаар 122, сумдаас цахимаар 150 гаруй, нийт 280 орчим оролцогч хамрагдсан бөгөөд сургалт үр дүнтэй, онол практик хослуулсан хэлбэрээр зохион байгууллаа.


            
            
            
            
            
            

