Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаадын үйл ажиллагаатай танилцан Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүс, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд баригдсан объектуудыг биечлэн явж шалгажээ.
Ингэхэд “Ривер бийч” ХХК нь усны сан бүхий газрын онцгой хамгаалалт бүс, Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд 5 гэр байршуулсан, цахилгааны утсыг явган хүний гарц бүхий хэсэгт газраар ил татсан, явган хүний замд байршуулсан гэрлийн шил хагарч нүх гарсан нь хүүхдийн хөл гэмтээж болзошгүй зэрэг зөрчлүүдтэй байжээ.
Иймд тухайн байгууллагаар зөрчлийг арилгуулах талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд үүрэг болгосон байна.