Бяцхан хүүгийн унасан траншейны тагийг аюулгүй болгосон гэв
2022.07.23 •
1м унших
Дарь-Эх захын урд траншейний нүхэнд хүүхэд унаж бэртсэн талаар бид өчигдөр /2022.07.22/ мэдээлсэн. Тэгвэл БЗД-ийн холбогдох албаныхан асуудлын мөрөөр траншейны тагийг аюулгүй болгож ажиллажээ. Мөн нүхрүү унасан хүүхдэд ӨЭМТ-өөс хяналт тавиулж байгаа аж.
Нэмэлт мэдээлэл өгөхөд, тухайн траншейний тагийг энэ жил л гэхэд 4-5 удаа сольж байгаа аж. Учир нь тухайн газрын ойр орчмын хэсэг бүлэг хүн траншейний таг тавих болгонд хулгайлдаг гэнэ. Бүр хоёрдогч түүхий эд борлуулдаг хүмүүс нь өөрсдөө хулгайлаад авчихдаг хэмээн ойр орчмынх нь оршин суугчид хэлж байгаа юм.
Хүүхдэд ээлгүй хотыг хүн та бүтээж байна. Тиймээс ухамсарт үйлдэл ухамсарт нийгмийг бүтээнэ гэдгийг дор бүрнээ санаж, аюулгүй, эрсдэлгүй нийгмийг хамтдаа бүтээе гэж уриалж байна.