Б.Пүрэвдорж гишүүнээс бусад нь “ирцээ бүртгүүлэв”
2022.05.10 •
1м унших
АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах асуудлыг хэлэлцжээ. Хуралд Б.Пүрэвдорж гишүүнээс бусад нь оролцож, ирц 90 хувьтай эхэлсэн байна.
Бүлгийн гишүүд “олонхийн томилсон ангийн дарга ажлаа хийж чадахгүй бол тухайн ангийн хүүхдүүдийн олонхийн шийдвэрээр даргыг чөлөөлдөг. Энэ бол алтан зарчим. Үүнийг нэгдүгээр ангийн сурагчаас эхлээд УИХ-д үйлчилдэг ардчиллын мөн чанар. Түүнээс биш хэн нэгнийг бүлгийн даргаар томилоод хэзээ ч огцруулахгүй, өөрчлөхгүй гэдэг байдлаар бид цааш явах юм бол Монголд ардчилал бий гэж хэлэхэд хэцүү болно” хэмээн байр сууриудыг илэрхийлэв. Улмаар АН-ын бүлгийн зарим гишүүд АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах асуудлаар ҮХЦ-д хандсан байна.