Хэрлэн голын усанд 14 болон 16 настай хоёр хүүхэд живж амиа алджээ
2022.07.22 •
1м унших
Гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг, ... хотхоны урд Хэрлэн голд таван хүүхэд орж байснаас хоёр нь живсэн тухай дуудлага өчигдөр 09:29 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 11:53 цагт осолдсон газраас зүүн зүгт 5 км-т усны мандал дээр байсан 16 настай, эрэгтэйн цогцсыг, осолдсон газраас зүүн зүгт 15 км-т усны мандал дээр байсан 14 настай, эрэгтэйн цогцсыг 20:45 цагт олж гарган Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.