Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-07-22 • 1м унших

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас дараах асуудлаар тодруулав.

-Хөгжлийн банкны зээлийн хэрэг ямар шатандаа яваа талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгнө үү.

-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгож зээл олгосон эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хэвийн явагдаж байгаа.

-Одоогоор хэчнээн хүнийг холбогдуулан шалгаж байгаа вэ?

-Нийт 79 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. УИХ-ын нэр бүхий 4 гишүүнийг шалгаж байгаа.

-Хөгжлийн банкны зээлийн хэчнээн хувь нь нөхөн төлөгдөөд байна вэ?

-Энэ хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2,383,007,436,094 (хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум долоон сая дөрвөн зуун гучин зургаан мянга ерэн дөрөв) төгрөгөөр тооцогдож байна.

Мөрдөн байцаалтын явцад 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн 494,771,320,450.6 (дөрвөн зуун ерэн дөрвөн тэрбум долоон зуун далан нэгэн сая гурван зуун хорин мянга дөрвөн зуун тавин төгрөг зургаан мөнгө) төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, төрийн зөрчигдсөн эрх сэргээгдээд байна.

-Авлигатай тэмцэх газрын энэ оны эхний хагас жилийн тайланд хохирол нөхөн төлүүлэлт өмнөх оноос эрс нэмэгдсэн талаар дурдсан байсан. Энэ талаар товч мэдээлэл өгнө үү.

-Авлигатай тэмцэх газар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлд заасан авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах чиг үүргийг хэрэгжүүлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, олсон орлого, нуугдмал өмч, хөрөнгийг илрүүлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хөрөнгийг битүүмжлэн хамгаалахад онцгойлон анхаарч ажиллаж байна.

2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд шалгагдсан гэмт хэргийн улмаас 2,061,324,104,812.00 (хоёр их наяд жаран нэгэн тэрбум гурван зуун хорин дөрвөн сая нэг зуун дөрвөн мянга найман зуун арван хоёр) төгрөгийн хохирол учирсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,609,150,796,812.88 (нэг их наяд зургаан зуун есөн тэрбум нэг зуун тавин сая долоон зуун ерөн зургаан мянга найман зуун арван хоёр) төгрөгийг нөхөн төлүүлээд байна. Энэ нь нийт учирсан хохирлын 78.06 хувь болж байгаа. Тэгэхээр нэлээд өндөр үзүүлэлт гэсэн үг. Хохирол нөхөн төлүүлэхээс гадна үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 382,746,448,140.00 (гурван зуун наян хоёр тэрбум долоон зуун дөчин зургаан сая дөрвөн зуун дөчин найман мянга нэг зуун дөч) төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Мөн хахуулийн 4,037,934,407.00 (дөрвөн тэрбум гучин долоон сая есөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун долоо) төгрөгийг хураан авч улсын орлого болгосон.

Эдгээрийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.1 дахин, нөхөн төлүүлэлт 18.1 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Гадаад улсаас буюу оффшор бүсээс авлигын гэмт хэргийн хохирол болох 20,271,374,600 (хорин тэрбум хоёр зуун далан нэгэн сая гурван зуун далан дөрвөн мянга зургаан зуу) төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, мөнгийг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд буцаан авчирч улсын орлого болгосон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
2026-03-01 • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх