Монгол Улсын Eрөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум" үндэсний хөдөлгөөн улс орон даяар амжилттай өрнөж байна. Мөн иргэд, аж ахуй нэгжүүд тус хөдөлгөөнтэй холбоотой сонирхолтой санал санаачлага дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүний нэг тод жишээ, “Аав хүү хоёрын мод тарьж ургуулахын ач холбогдох” бүхий зургийн уралдаан юм.
Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10, 16 дугаар хорооны Засаг дарга нар хорооныхоо иргэдийг хашаандаа мод тарьж, ургуулах, сэдэл төрүүлэх зорилгоор дээрх зургийн уралдааныг зарлажээ. Тус уралдааны бүтээлүүдийг Ус түгээх 913, 539 дүгээр худгийн ханан дээр байршуулсан байна. Хамгийн гол мод тарихын ач тусыг үр хүүхдүүддээ эцэг эх нь ойлгуулан таниулах, цаашлаад аав хүүхдийн хамтын санаачлагыг урамшуулах, халуун дотно уур амьсгалыг бий болгох гээд олон талаараа эерэг нөлөөллийг бий болгосон ажил болж байна гэж тус хороодын иргэд, оршин суугчид ам сайтай байна. Идэвх ч маш өндөр байгаа аж.