Автомашинтайгаа урсан живж, амь насаа алджээ
2022.07.21 •
1м унших
Цагдаагийн байгууллагад долоодугаар сарын 20-ны өдрийн 22:50 цагт Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Нэгдүгээр багт “Голд хүн живж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус багт оршин суух 43 настай, эрэгтэй “Д” гэгч нь "Toyota Rav-4" маркийн автомашинаар Шигшигт голыг гатлах үедээ автомашинтайгаа урсан живж, амь насаа алдсан байна.
Ойрын өдрүүдэд бороо, хур ихээр орж гол, мөрний ус үертэй байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар тээврийн хэрэгсэлтэй зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.