Хуурамч визийн тодорхойлолт үйлдэж, их хэмжээний мөнгө шаардсан хэрэг гарчээ
2022.07.21 •
1м унших
БНСУ руу зорчих виз олголтын ажил 2022 оны зургаадугаар сарын 1-нээс хэвийн явагдаж эхлээд байгаа билээ. Виз олгож эхэлсэнтэй холбоотойгоор хуурамч виз ашиглаж, байгаа виз зуучлагч гэх брокеруудаас болгоомжлохыг анхаарууллаа.
Тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас "Хуурамч виз ашиглаж байгаа виз зуучлагч гэх брокеруудаас болгоомжлохыг анхааруулж байна. Сүүлийн үед хууль бусаар виз зуучлагч монгол иргэн “Хуурамч визийн тодорхойлолт үзүүлж гэрээт хөдөлмөр эрхлэх буюу (Е-9) төрлийн виз олгогдсон гэж мэхлэн их хэмжээний мөнгө шаардсан” гэх мэдээлэл ирсээр байгаа тул Монгол иргэд та бүхэн дээрх байдлаар хууртагдаж, хохирол амсахгүй байхыг анхааруулж байна" хэмээжээ.