Н.Мандуул: Хөгжлийн банк дампуурах эрсдлээс гарч чадлаа
2022.07.20 •
1м унших
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Зээлийн эргэлт нийтдээ 503 тэрбум төгрөгт хүрсэн. Оны эхэнд нийт 66 зээлдэгч зээлээ төлөөгүй байсан бол одоо нийт долоон зээлдэгч зээлээ бүрэн төлж хаасан.
Хөгжлийн банкны зүгээс хоёр том ажил хийсэн. Нэгдүгээрт, олон улсад зээлжих зэрэглэлээ тогтоолгосон. Өөрөөр хэлбэл, банкны зээлжих зэрэглэлээ тогтвортой түвшинд авч үлдсэн. Хоёрдугаарт, санхүүгийн аудит хийж дуусгасан. Оны өмнө 4.4 их наяд төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлага тулгарч байсан. Ажлын хэсгийн шалгалтаас үр дүн гарч өнөөдрийн байдлаар 906 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгууллаа. Ингэснээр Хөгжлийн банк дампуурах эрсдлээс гарч чадлаа" гэв.