Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагааж, ураг нь энджээ
2022.07.20 •
1м унших
Орхон аймгийн Баян-Өндөр сумын нүхэн жорлонд жирэмсэн эмэгтэй ургаа унагаасан хэрэг гарчээ.
Уг хэргийн тухай дуудлага аймгийн Цагдаагийн байгууллагад 2022 оны долоодугаар сарын 19-ний өдрийн 15:50 цагт ирсэн байна. Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах алба хаагчид 10.5 км замыг туулан 16:06 цагт ургийг гарган авчээ. Гэвч ураг нь эндсэн байдалтай олдсон байна.
Хэргийг аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгчээ.