Цементийн үнийн талаар Барилга хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Долдугаар сарын 1-нээс хойш “МАК”, “Мон цемент”, “Хөтөл” гэдэг гурван томоохон үйлдвэрлэгчийн төмөр замаар тээвэрлэх асуудалд нэлээд анхаарч байгаа. Өнөөдрийн байдлаар “МАК” үйлдвэрийн 470 вагон, “Хөтөл”-ийн 365 вагон, “Мон цемент”-ийн 340 вагоны асуудал шийдвэрлэгдсэн байна. Зарим тохиолдолд үйлдвэрлэгч болон тээвэрлэгчээс шалтгаалсан доголдол үүсдэг.
Түүнлчэн “МАК”, “Мон цемент” үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. “Хөтөл”-ийн тухайд задгай цементийн нийлүүлэлтээ есдүгээр сарын 1-н хүртэл зогсоосон. Энэ нь зургаан сар тутамд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт засвартай холбоотой. Энэ хугацаанд шуудайтай цементийн нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ. Хөтөл цемент шохойн үйлдвэр нь нийт зах зээлийн 25-30 хувийн хангадаг. Тэгэхээр энэ үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон ч дотоодын зах зээлд хомсдол үүсэх нөхцөл байдал үүсэхгүй" гэв.