NO WAR хөдөлгөөн: Энхтайвны мэдрэмжгүй, хүчирхийллийг өөгшүүлэгч засаг огцрох ёстой
2022.05.09 •
1м унших
"No War" иргэдийн хөдөлгөөнөөс Засгийн газрыг огцруулах жагсаал хийхээ мэдэгдлээ.
"No war" хөдөлгөөний зүгээс "Үндсэн хуульд зааснаар аливаа нэг жагсаал нь дайн, үймээн самуун, хүчирхийллийн хандлагыг гаргаж болохгүй гэж заасан байдаг. Өчигдөр ОХУ-ын Элчин Сайдын яам болон хэд хэдэн газар хамтран дайныг дэмжсэн жагсаал зохион байгууллаа. Тус жагсаалд тухайн дүүргээс нь зөвшөөрөл олгож, НЗДТГ, БХЯ дэмжсэн. "No war" хөдөлгөөн бол энх тайвны төлөөх хөдөлгөөн гэдгийг сануулж байна.
Иймд "No war" хөдөлгөөний зүгээс энхтайвны мэдрэмжгүй, хүчирхийллийг өөгшүүлсэн засаг огцрох ёстой. Тиймээс өнөөдөр энэ хүрээнд Засгийн газрыг огцруулах жагсаалыг зохион байгуулна" гэв.
Энэ оросын эсрэг жагсаад бгаа нөхдийн оросруу орох эрхийг насаар нь хасаж өгөөч гэж элчин сайдын яаманд хүсэлт өгөх юмсан