СТАТИСТИК: Манай улсад ирсэн жуулчдын тал нь ОХУ-ын иргэд байна
2022.07.19 •
1м унших
Энэ оны эхний хагас жилд 73 мянган жуулчин манай улсын хилээр нэвтэрчээ. Жуулчдын талыг ОХУ-ын иргэд эзэлсэн байна.
Гэвч аялал жуулчлалын салбар цар тахлын өмнөх үзүүлэлтүүдэд хүрээгүй байна. 2019 онд манай улсад 217 мянган жуулчин иржээ.
2019 онд БНХАУ-ын иргэд хамгийн олноороо (69 819) манай улсад аялсан бол энэ оны эхний хагаст хойд хөршийн 36 мянга, урд хөршийн 3700 жуулчин иржээ.