График: Төмс, хүнсний ногооны үнэ 70.3 хувиар өсчээ
2022.07.19 •
1м унших
Өнгөрсөн сарын байдлаар инфляци улсын хэмжээнд 16.1 хувь болж өсжээ. Өмнөх сард энэ үзүүлэлт 15 хувь байсан юм.
Бидний өдөр тутам хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг инфляцаар хэмждэг. Инфляци 16 хувьд хүрэхэд хүнсний бүлэг, хувцас бөс бараа, тээврийн үнэ өссөн нь голлон нөлөөлсөн хэмээн ҮСХ-ноос мэдээлэв.
Ялангуяа төмс, хүнсний ногооны үнэ 70.3 хувиар нэмэгджээ.
Тэгвэл дэлхийн улс орнуудад инфляци ямар байгааг ҮСХ-ноос гаргажээ. Доорх графикаас үзнэ үү.