АН-ын гишүүд төрийн мэндчилгээнээс Ардчилсан хувьсгалын 32,33 жилийн баярыг хассанд ихэд бухимдалтай байгаа аж. “ Баяр наадмийн албан ёсны мэндчилгээнээс ардчилсан хувьсгалын ойг хассан нь МАН ардчилалд дургүйг илэрхийлж байна” гэхчлэн үзэл бодлоо илэрхийлсээр байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа “ Сая наадмаар 12-нд Хүй Долоод айл хэсч наадамлалаа. Ардчилсан нам маань 2 талд гэрүүд барьж. Баянгол дүүргийнхээ АН-ын гэрээр хамгийн түрүүнд зочиллоо. АН-ын тугтай бүх л гал, гэрүүдээр орлоо. Айраг, цай, хуушуур гээд сайхан дайлуулж ярьж сууцгаав. Цаанаа л нэг дотно санагддаг юм. Гэвч гишүүд маань нам минь л нэг учраа олчвол болох гээд байна. Та хэд минь хичээгээрэй гээд даалгавар өгөв. Зарим нь нүдэндээ нулимстай л гуйх хүсэх загнах хослуулаад л. Төрийн мэндчилгээнээс Ардчилсан хувьсгалын 32, 33жилийн баярыг хассанд гишүүд их сэтгэл дундуур байлаа. Гэр болгонд намаа хурдан нэгдэж нийлээсэй гэсэн өлзийтэй ерөөл өргөөд явлаа” хэмээжээ.