Улсын баяр наадмын урт үргэлжилсэн амралт өнөөдөр дуусаж, ажил цугларч байна.
Өглөө 07:45 цагийн байдлаар нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 32-ын тойргийн болон Хайлаастын уулзварт төв рүүгээ чиглэсэн хөдөлгөөн нэмэгдсэн байна.
Их тойруугийн гудамж, 100 айлын уулзвар зам засварын ажлын улмаас бага зэргийн хүлээлт үүсжээ.
Сонгинохайрхан дүүргийн Таван шарын уулзварын тухайд баруунаас зүүн, зүүнээс баруун тал руу чиглэсэн хөдөлгөөн ачаалалтай байна.
Харин 120 мянгат, Нарны гүүр, Яармаг, Баруун дөрвөн замаас төв рүү чиглэсэн хөдөлгөөн хоёр талдаа хэвийн, сийрэг байна гэсэн мэдээллийг Тээврийн Цагдаагийн Албанаас өглөө.
Зах, худалдааны төвүүдийн хувьд Нарантуул ОУХТ, Дүнжингарав, Сэлэнгэ, Их тойруу, Нарантуул-2 худалдааны төв, Оргил худалдааны төвийн Сонсголон, Налайх салбараас бусад нь ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.
Иргэдийн хамгийн их зорьдог Нарантуул зах энэ сарын 20-ноос ажиллах хуваарьтай байна.
Яаасан аймаар юм бэ