Цагдаагийн алба хаагч нар нэгнийгээ хутгалж, гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Ховд аймгийн цагдаагийн газрынхан энэ сарын 14-ний өдөр Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойгоо тэмдэглэж, салхинд гарчээ. Энэ үеэр тус цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, ахлагч Х-ыг Эрүүгийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Ц хувийн өс хонзонгийн сэдлээр гурван удаа хутгалж гэмтээжээ. Х-ны уушиг нь цоорч, хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал хүнд байгаа аж. Хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна