Бодибилдингийн тамирчид ААШТ-д оролцохоор Мальдив улсыг зорилоо
2022.07.14 •
1м унших
Монголын баг тамирчид Мальдив улсад зохион байгуулагдах 54 дэхь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр хүлгийн жолоо заллаа. Манай улсаас 14 тамирчин, олон улсын шүүгчийн хамтаар тэмцээнд оролцоно.
Тамирчдын зүгээс “Биднийг тусалж дэмжиж нэгдсэн бэлтгэл хийх боломж нөхцөлөөр хангасан GAN Sports Center -ийн удирдлага хамт олон, багийн хувцсыг урлаж өгсөн Monline, ивээн тэтгэсэн Өвөрмөц Дэлхий ХХК-ий захирал Ж.Бейбит болон Airlink Mongolia, Монголын Спортын Корпораци / Mongolian Sports Corporation зэрэг байгууллагууддаа талархал илэрхийлье” хэмээжээ.