Улсын харцага Б.Орхонбаяр ес давснаар Арслан цолны болзол хангалаа
2022.07.13 •
1м унших
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны Есийн даваа өндөрлөлөө.
Сэлэнгэ аймгийн Харьяат, "Таван Хан" дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр Увс аймгийн Ховд сумын харьяат, "Сүлд" спорт хорооны бөх, даян аварга Н.Батсууриар ес давж, арслан цолны болзол хангалаа. Ийнхүү Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүг хоёр шинэ цолтон буюу улсын харцага Б.Орхонбаяр, О.Хангай нар булаалдахаар болж байна.