Б.Намуунзаяа
Б.Намуунзаяа - Сэтгүүлч
2022-07-11 • 1м унших

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

No description available.

Цар тахлын улмаас хоёр жил гаруй хугацаанд Монголчууд бид Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж чадаагүй. Тиймдээ ч энэ жилийн наадмыг хүн бүр хүсэн хүлээсэн үү гэлтэй үндэсний дээл, хувцсаараа ижилсэн, Төв цэнгэлдэхийг дүүргэжээ. Наадмын талбайд түм түжигнэж, бум бужигнан суух зайгүй битүү дүүрсэн байлаа.

Нээлтийг энэ жил найруулагч Н.Наранбаатар найруулж, Улсын драмын театрын бүрэлдэхүүн зохион байгуулсан. Урьд жилүүдийнхтэй харьцуулбал, эртний түүх, соёл, ёс заншлаа илүү дэглэж үзүүлсэн нь наадамчин олонд таалагджээ. Мөн нээлтийн үеэр Ковидын хүнд нөхцөлд цаг наргүй, амралтгүй ажиллаж, амжилттай давж гарсан эрүүл мэндийн салбарын цагаан халаадтай эмч, сувилагчдыг алдаршуулж, хүндэтгэлийн парад алхуулсан нь наадмын нээлтийн онцлох хэсэг байлаа.

Уламжлал ёсоор наадмын хамгийн эрэлттэй бас олж авахад бэрх зүйл нь хуушуур байв.

Хэдийгээр олон тооны асрууд хуушуураар иргэдэд үйлчилж байгаа боловч оочир дараалал ихтэй байсан тул бид ширхэг хуушуур авч чадалгүй буцсан юм. Үнийн хувьд Төв цэнгэлдэхийн хуушуур 2,000 төгрөг, хорхог нэг аяга нь 15,000 төгрөг байв. Мэдээж урьд жилүүдийнхээс үнэтэй боловч амт чанар, махны орц нэмэгдсэн байгааг иргэд хэлж байлаа.

-НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗАР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ-

Энэ жил наадам зохион байгуулагчдын зүгээс нийтийн бие засах газрыг олноор байрлуулж, наадамчдад үнэ төлбөргүй ашиглуулахаар зохион байгуулжээ. Үүнд иргэд ихэд сэтгэл хангалуун байсан төдийгүй орчны хувьд цэвэрхэн, тохилог, зай талбай сайтай байсныг онцлох нь зүйтэй болов уу.

Мөн цар тахлын дараа агаарын хилээ нээснээс хойш манай улсын зорих жуулчдын тоо нэмэгдсэн гэх статистик бий. Үүнийг батлах шиг энэ жилийн наадам гадаадын жуулчид ихтэй байна.  

Түүнчлэн наадамчин олонд үйлчилгээ үзүүлж буй худалдаа эрхлэгчдийн хувьд монгол дээл, хувцас, айраг, цагаа, модон эдлэл, гар урлалын бэлэг дурсгалын зүйлээс эхлээд үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Үүний зэрэгцээ саравчтай малгай, шүхэр, борооны цув зэрэг цаг агаарын болзошгүй нөхцөлд хэрэглэх зүйлсийг ч худалдаалсан асрууд цөөнгүй байв.

Бас их дээд сургуулиудын төлөөллүүд  парад алхаж, өөрсдийн байгууллагаа сурталчилж байлаа.

Дээрхээс гадна Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамчдыг баярлах зуурт ТҮК-ийн ажилтнууд газарт хаясан хог хаягдлыг цэвэрлээд тун завгүй ажиллаж байв.

ТҮК-ийн ажилтан “Иргэд хогоо хогийн саванд хийхгүй, гадна нь хаяад байна. Тамхины ишээ хүртэл хаа хамаагүй хаяж байна. Зориулалтын хогийн сав байхад. Монголчуудаа, хогоо хогийн савандаа хийгээрэй, сайхан наадаарай” гэж ярилаа.

Тиймээс наадамчин олон та бүхэн тэдгээр хүмүүсийн ажил, хөдөлмөрийг хүндэтгэж, хогоо хогийн саванд хийж, цэвэрхэн, эко наадахыг уриалж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
2026-03-01 • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх