Таван саяас дээш дүнтэй банк хоорондын гүйлгээг зогсоолоо
2022.07.11 •
1м унших
Үндэсний их баяр наадмаар орон даяар олон хоног амрах болсонтой холбоотойгоор банк хоорондын төлбөр тооцооны их дүнт төлбөрийн системийг 2022 оны долоодугаар сарын 8-ны 16:15 цагаас 2022 оны долоодугаар сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд зогсоолоо.
Тиймээс дээрх хугацаанд хийсэн 5 сая төгрөгөөс дээш буюу их дүнт банк хоорондын гүйлгээ долоодугаар сарын 18-ны 09:15 минутаас эхлэн дамжигдах аж.
Харин банк хооронд бага буюу 5 сая төгрөгөөс доош дүнгээр, мөн банк дотор шилжүүлэх тохиолдолд төлбөр тооцоо хэвийн хийгдэнэ.