Японы Ерөнхий сайд асан Абе Шинзо буудуулж амиа алдсан харамсалтай хэрэг дэлхий нийтийг шуугиулж байна. Өчигдрөөс хойш олон улсын төр засгийн удирдлагууд ээлж, дараалан эмгэнэл илэрхийлсээр байна.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Абэ Шинзо агсны гэр бүлд эмгэнэл илэрхийлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дурджээ.
Путин эмгэнэлийнхээ төгсгөлд “Би танхимд нь инээн сонсож суусан нэгэн сайхан түүхээр Абэг дурссан бяцхан бичвэрийг өндөрлөе.
Владивостокт 2017 оны Дорнын эдийн засгийн форумын нэгдсэн уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Японы жүдоч Ясүхиро Ямашита-ын тэмцээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг урив. Мөн хоёр ерөнхийлөгч болон Ямашита оролцоотойгоор жүдо бөхийн тэмцээн зохион байгуулах санал гаргаад..
ПМ Абэ: Ерөнхийлөгч Путин жүдогийн хар бүстэй. Баттулга ерөнхийлөгч хар бүстэй...
Би хар бүсгүй, мөн би бэртэхийг хүсэхгүй байна, тиймээс би эдгээр агуу жудочдийг чимээгүйхэн харна гэж хошигнож, бизнес гэрээнд дарагдсан ажил хэрэгч дүнсгэр танхимыг инээдээр бялхуулж билээ” хэмээжээ.