Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-07-08 • 1м унших

16:50 цаг

Японы Ерөнхий сайд асан Абе Шинзо нас барсан нь батлагдсан гэж албаны хүмүүс мэдэгдлээ. Ийнхүү тэрбээр зэвсэгт халдлагын золиос болж, 67 насандаа таалал төгслөө. Японы ард иргэд гүнээ эмгэнэн, гашуудаж байна. 

14:40 цаг: Сэжигтэн Японы тэнгисийн цэргийн хүчинд ажиллаж байжээ

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо баруун зүгийн Нара мужийн гудамжинд буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоогоор биеийн байдал хүнд хэвээр байна.

Батлан ​​хамгаалахын эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн 2005 оныг хүртэл Японы өөрийгөө хамгаалах Тэнгисийн цэргийн хүчинд гурван жил ажилласан нэгэн ажээ. Тэрбээр экс Ерөнхий сайдад дургүйцэж, түүнийг алах зорилготой байсан гэдгээ мөрдөн байцаалтын үеэр мэдүүлжээ.

13:56 цаг: Шинзо Абэг цээж болон хүзүүндээ буудуулсан гэж NHK мэдээлэв

Эмч нар Японы удирдагч асан Шинзо Абэг "аврахын төлөө тэмцэж байна" гэж Ерөнхий сайд Фумио Кишида хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. 

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ цээж, хүзүүндээ буудуулсан байж болзошгүй гэж Японы олон нийтийн NHK телевиз цагдаагийн газраас иш татан мэдээлэв. Японы Ерөнхий сайд Фумио Кишида хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Абэгийн биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд түүний амийг аврахын тулд эмч нар яаралтай арга хэмжээ авч, эрчимт эмчилгээ хийж байна" гэв.

Кишида болон түүний багийнхан хэвлэлийн бага хуралд нисдэг тэргээр ирсэн гэж NHK мэдээлэв.

13:37 цаг Абэг буудсан хэрэгт сэжигтэн гар хийцийн буу ашигласан гэж NHK мэдээлэв

Японы Ерөнхий сайд асан Абэг буудсан сэжигтэн өөрөө хийсэн бололтой буу ашигласан гэж Японы олон нийтийн NHK телевиз цагдаагийн газраас иш татан мэдээлжээ. 

Сэжигтэн Ямагами Тэцуя нь 40 гаруй настай ба Нара хотын оршин суугч ажээ. Тэрбээр зугтахыг оролдоогүй байна. Түүнийг одоо Нара Ниши цагдаагийн хэлтэст саатуулан шалгаж байна.

13:23 цаг: Абэ Шинзогийн төлөө дэлхийн удирдагчид залбирч байна

Дэлхийн удирдагчид Абэгийн сайн сайхныг хүсч, санаа зовж байгаагаа хуваалцсаар байна. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Бали аралд болсон "Их 20"-ийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Индонезийн Гадаад хэргийн сайд Ретно Марсудитай уулзахын өмнө үг хэлэхдээ "гүн харамсаж байна" гэжээ.

Блинкен “Ерөнхий сайд Абэгийн амь насанд халдсан тухай Японоос ирсэн мэдээнд бид хэчнээн их харамсаж, санаа зовж байгаагаа юуны өмнө илэрхийлмээр байна. Бидний залбирал, түүний гэр бүл, Японы ард түмэнтэй хамт байна. Энэ бол маш гунигтай мөч бөгөөд бид мэдээ хүлээж байна" гэжээ.

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе твиттер хуудсандаа "Ерөнхий сайд асан Абэ Шинзо буудуулсан нь Японоос ирсэн хамгийн цочирдмоор мэдээ байлаа. Энэ үед бидний залбирал түүний гэр бүл болон Японы ард түмэнтэй байна" гэж бичжээ.

Австралийн Ерөнхий сайд асан Скотт Моррисон, Кевин Радд нар Абэтэй нэгэн үе алба хашиж байсан ба тэд мөн үзэл бодлоо илэрхийлжээ. 

"Ерөнхийлөгч Абэ бол Австралийн агуу, ухаалаг найз бөгөөд дайны дараах үеийн дэлхийн хамгийн чухал удирдагчдын нэг юм. Энэ хүнд хэцүү үед бидний залбирал түүнтэй, түүний эхнэр Аки болон Японы ард түмэнтэй хамт байна" гэж Моррисон бичжээ.

Мөн Тайваний Ерөнхийлөгч Цай Ин Вэн ч мөн энэ удаагийн буудлагыг буруушааж, Абэг сайн найз гэж тодотгосон байна.

Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард твиттер хуудсандаа буун дуу гарсанд гүнээ харамсаж байгаагаа бичжээ. "Бид түүнийг эрүүл мэндийн ноцтой нөхцөл байдлыг даван туулж чадна гэж найдаж байна" хэмээсэн байна.

13:00 цаг

Түүнчлэн Австралийн Ерөнхий сайд асан Малколм Тернбулл залбирч байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Абэгийн халдлагад өртсөн тухай мэдээг сонсоод "аймшигтай" байна. "Абе Шинзо бол манай цаг үеийн агуу удирдагчдын нэг. Яг одоо бид түүнийг давж гарна гэж найдаж, залбирах ёстой" гэж твиттер хуудастаа бичжээ.

Тернбулл нь 2015-2018 онд Австрали Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан бол Абэ Шинзо мөн тухайн үед Японы Ерөнхий сайдаар ажиллаж байсан билээ.

12:42 цаг

ОЛОН УЛСЫН ХЭВЛЭЛҮҮД АБЭ ШИНЗОГИЙН ӨРТСӨН ЗЭВСЭГТ ХАЛДЛАГЫГ ОНЦОЛЖ БАЙНА

-БИЕИЙН БАЙДАЛ ТОДОРХОЙГҮЙ, ХААШАА Ч ЭРГЭЖ МАГАДГҮЙ БАЙНА-

12:00 цаг

NHK болон Kyodo зэрэг Японы томоохон хэвлэлүүд Абэ Шинзо зүрх нь зогссон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдээлсэн. Энэ нь ерөнхийдөө шүүх эмнэлэг болон эмчийн дүгнэлтээр нас барсныг албан ёсоор баталгаажуулахаас өмнө хэрэглэгддэг нэр томъёо юм. Одоогоор биеийн байдал тодорхойгүй, хаашаа ч эргэж магадгүй байна.

Уг халдлагатай холбогдуулан Японы иргэд харамсч байгаагаа хэлээд, хэнийг ч өршөөхгүй хэмээн үзэл бодлоо илэрхийлсээр байна.

Мөн Япон улсад суугаа АНУ-ын Элчин сайд Рахм Эмануэл Абэг буудсан халдлагын дараа "харамсаж, цочирдсон" тухайгаа твиттер хуудсандаа бичжээ. Тэрбээр "Абе-сан бол Японы гарамгай удирдагч бөгөөд АНУ-ын гуйвшгүй холбоотон байсан. АНУ-ын Засгийн газар болон Америкийн ард түмэн Абэ-сан, түүний гэр бүл, Японы ард түмний сайн сайхны төлөө залбирч байна" гэжээ. 

11:35 цаг: ГЭМТ ЭТГЭЭД ХОЁР УДАА БУУДАЖ, АБЭ ЗҮРХ НЬ ЗОГССОН БАЙДАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭДЖЭЭ

Японы ерөнхий сайд асан Абэ Шинзо сонгуулийн сурталчилгаанд оролцож байх үеэрээ буудуулсан талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна. Тодруулбал,  түүнийг Нара аймгийн Нара хотод Либерал ардчилсан намаас (LDP) нэр дэвшигчдийг дэмжиж үг хэлж дуусаад, олон нийтэд хандан гараа даллан зам дээр явж байх үед буудалцаан болсон байна. 

Гэмт этгээд түүний араас гар буугаар хоёр удаа буудсан ба нэг нь цээжин тус газарт, нөгөө нь зүүн гарт нь буудсан байна.

Абэ Шинзог яаралтай түргэн тусламжийн нисдэг тэргээр эмнэлэгт хүргээд байна.

Харин гэмт хэрэгтэн 42 настай Ямагами Тэцюүяа гэгчийг  газар дээр нь баривчлаад байна. Мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 2 0 Буруу 0 Гайхмаар 2 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
2026-03-01 • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх