Японы ерөнхий сайд асан Абэ Шинзо буудуулж, ухаангүй байна
2022.07.08 •
1м унших
Японы ерөнхий сайд асан Абэ Шинзо сонгуулийн сурталчилгаанд оролцож байх үеэрээ буудуулжээ. Тодруулбал, түүнийг Нара аймгийн Нара хотод сонгуулийн сурталчилгаанд оролцож байх үед нь бууджээ. Зам дээр алхан олон нийтэд хандан гараараа даллаж байсан түүний араас гар буугаар 2 удаа буудсан гэх мэдээлэл цацагдаж эхлээд байгаа ч зарим эх сурвалж ангийн богино буугаар гурван удаа буудсан гэж мэдээлжээ.
Ямартаа ч Абэ Шинзог яаралтай түргэн тусламжаар нисдэг тэргээр эмнэлэгт хүргээд байгаа бөгөөд одоогоор ухаан ороогүй байгаа юм байна. Харин гэмт хэрэгтэн 42 настай эрэгтэйг газар дээр нь баривчилжээ.
Эх сурвалж: NHK NEWS