Ковидын үед буюу цар тахал идэвхжиж, хөл хорио эрчимжсэн өдрүүдэд хуулийг гууль болгож ажилласан гэх “MINT” шөнийн цэнгээний газарт 2022 оны долдугаар сарын 6-ны шөнийн 11:00 цагийн үед нөхцөл байдал нэг иймэрхүү.
Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн наад захын шаардлагыг зөрчсөн эл үйлдлийг та доорх бичлэгээс харж байгаа байх. Тэд үйлчлүүлэгчдийнхээ уух зүйлд хэрэглэдэг мөсийг хаа нэгэн газарт бэлтгэн, ямар ч битүүмжлэлгүйгээр тор тороор нь шал шавхай, нус цэртэй хутгалдуулан зөөж байна. Гадна орчны шалан дээрээс зөөвөрлөгдөн орж ирсэн мөс, хөлдөөгчинд нийлүүлэгдснээр үйлчлүүлэгч таны уух зүйлд сүлэлддэг гэсэн үг.
Ер нь МХЕГ, эрүүл ахуйн байцаагчид баар, цэнгээний газруудад хяналт шалгалт хийж, холбогдох дүрэм журмыг мөрдүүлж ажиллах цаг болсон гэдгийг энэ мэт үйлдлээс тод харагдаж байна.
Gazar delhiiteigeeee oird ard rumen shu dee hahahah
Пэээээш яааааая гэээд бган бэ