А.Сүхбат аварга хүүгийн хамт Төв аймгийн наадамд барилдана
2022.07.08 •
1м унших
Төв аймгийн баяр наадам долдугаар сарын 10-ны өдөр болно. Наадамд дархан аварга А.Сүхбат, хүү аймгийн начин С.Хангайн хамтаар барилдах аж. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат С.Хангайн хувьд өнгөрсөн удаад Дархан-Уул аймагт болсон тойргийн барилдаанд зодоглон арван даваа, нэг унаатайгаар түрүүлсэн байдаг.
Дархан аварга Х.Баянмөнхийн ач, А.Сүхбатын том хүү С.Хангай 2015 онд буюу 19 насандаа Сэргэлэн сумынхаа баяр наадамд түрүүлж, сумын заан цол хүртэж байв. Үүнийхээ дараа 2017 онд Төв аймгийн баяр наадамд улсын начин Ч.Баянмөнхөөр тав давж, аймгийн начин цол хүртэж байсан. Хэсэг хугацаанд бөхөөсөө хөндийрөөд байсан түүний хувьд ийн өнгөрсөн дөрөвдүгээр сараас эргэн барилдаж эхлэв.