16 настай хүү Туул голд живж, амиа алджээ
2022.07.08 •
1м унших
Яармагийн гүүрний зүүн талд өчигдөр буюу 2022 оны долоодугаар сарын 06-ны өдөр " Туул" голын усанд 16 настай хүү живж, амиа алджээ. Уг ослын дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт 13:55 цагт иржээ.
Энэ дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:57 цагт очиж, тус голд 4 удаагийн шумбалт хийж, 3 метрийн гүнээс Хан-Уул дүүргийн харьяат 16 настай хүүгийн цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Баяр наадмын амралтын өдрүүдэд гол ус бараадахдаа, хүний хөл олон, морь малтай газар явахдаа хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй, үүсэж болох эрсдэлээс үр хүүдээ хамгаалахыг анхааруулж байна.