MEC судалгааны байгууллагаас 2022 оны зургаадугаар сарын улстөрчдийн судалгаагаа олон нийтэд дэлгэсэн байна.
Тухайлбал, “Сонгогчид өөрийн тойргоос сонгогдсон УИХ-ын эмэгтэй зарим гишүүдийг дахин сонгох эсэх байдал” дээр УИХ-ын гишүүн С.Одонтуяа дахин тэргүүлжээ. Дахин гэж онцолж байгаагийн учир, өнгөрсөн 2021 онд мөн л С.Одонтуяа гишүүний рейтинг бусад эмэгтэй гишүүдээс хамгийн өндөр байсан юм. Энэ парламентэд 13 эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж байна. С.Одонтуяагийн хувьд АН-аас сонгогдсон хоёр эмэгтэй гишүүний нэг юм.
Парламентын үйл ажиллагаа ид өрнөж байгаа энэ үед иргэд, сонгогчид ийн аль хэдийн дүнгээ тавиад эхэлжээ. Энэ бол зөвхөн эмэгтэй гишүүдийн дахин сонгогдох эсэх дээр авсан судалгаа. Харин УИХ-ын үйл ажиллагаа, улстөрчдийн бусад рейтинг судалгааг бид эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: MEC судалгааны байгууллага