Зурхайч Л.Тэрбиш Ардын багш цол хүртлээ
2022.07.07 •
1м унших
Тулгар төр байгуулагдсаны 2231, Их Монгол Улсын 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, ардын хувьсгалын 101 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын урлаг соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж буй.
Энэ үеэр Шинжлэх ухааны доктор, профессор зурхайч Л.Тэрбишт Ардын багш цол хүртээлээ.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, зурхайч Л.Тэрбиш нь гараг эрхсийн байршил хөдөлгөөний хүн, ан амьтанд нөлөөлөх нөлөөллийг судалдаг билээ.