Наадмын тасалбар 250-300 мянган төгрөгөөр "шаглагдаж" эхэлжээ
2022.07.07 •
1м унших
Үндэсний их баяр наадмын тасалбарын борлуулалт цахимаар долдугаар сарын 1-нд эхэлж тухайн өдрөө дууссан. Тасалбарын үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52 мянга 500, сүүдрэвчгүй нь 42 мянган төгрөгөөр борлуулагдсан юм. Харин одоо энэ үнэ 3-5 дахин өсчээ. Тодруулбал, "Наадам 2022" гэх цахим хуудаст тасалбарын дамын худалдааг “цэцэглүүлэн”, шаглан борлуулж эхэлжээ.
Ингэхдээ сүүдрэвчтэй хос тасалбар хүргэлтгүй очиж авах бол хамгийн хямд нь 250-300 мянган төгрөг болгож, зарж байна. Тиймээс цагдаагийн байгууллагад энэ асуудлыг шалгуулж буй талаар Нийслэлийн захирагчийн ажлын албанаас мэдээлэв.