10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхаарууллаа
2022.05.06 •
1м унших
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ долоо хоногт (2022.05.2-5) зам тээврийн ослын шинжтэй 1,022 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 33 хүн гэмтэж бэртсэний 15 нийслэлд, 18 орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас гурван хүний амь хохирсон байна.
Мөн энэ долоо хоногт хүүхэд өртсөн 10 осол бүртгэгдэж, 10 хүүхэд гэмтжээ. Осолд өртсөн хүүхдүүдийн долоо явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол хоёр зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцжээ.
Эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, зөв дадлыг хэвшүүлэх, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.