Цагдаагийн байгууллагад буюу долдугаар сарын 4-ний өдрийн 19:47 цагт Дорнод аймгийн Халх гол сумын Хоёрдугаар багийн нутаг дэвсгэр ”Буйр нуурт хийлдэг завьтай хоёр том хүн, гурван хүүхэд алга болсон” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс өмнө өдрийн 14.55 цагт Хилийн цэргийн 0306 дугаар ангийн шуурхай жижүүрт “Буйр нуурын мандалд хийлдэг завьтай хоёр том хүн, 2-5 насны гурван хүүхэд, нийт таван иргэн алга боллоо” гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу хилийн цэргийн 0306 дугаар ангийн захирагч дэд хурандаа Ж.Ганбаатараар ахлуулсан эрлийн зургаан бүлэг, Халх голын Онцгой байдлын алба хаагчидтай хамтран эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Эрэн хайх ажиллагаа тус өдрийн 14.55 цагаас 05-ны өдрийн 05.15 цаг хүртэл тасралтгүй 10 цаг үргэлжилсний эцэст иргэдийг эсэн мэнд олжээ.
Хилчид төөрсөн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэн, ар гэрт нь хүлээлгэн өгөөд байна.
Эрэн хайх, аврах ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн хилийн цэргийн 0306 дугаар ангийн хамт олон болон бүлэгт ажилласан дэд хурандаа Ж.Ганбаатар, хошууч Э.Энхтүвшин, ахлах дэслэгч Г.Баярхүү, дэслэгч Ү.Чулуунсүх, ахлах ахлагч Ж.Батмөнх, Н.Төгсжаргал, дэд ахлагч Б.Бямбасүрэн, М.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.