“THE HU” хамтлаг, сагсчин Ш.Энхийн-Од нарыг шагнана
2022.07.04 •
1м унших
Монгол Улсын иргэн хаана ажиллаж, амьдарч буйгаас үл хамаарч тэдгээр иргэдэд төр засгийн бодлого тэгш хүрэх ёстой. Тэр утгаараа өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас хилийн чанадад өөрийн хүсэл эрмэлзэл, авьяас, эрдэм мэдлэгээ дэлхийн олон улсад амжилттай сурталчилж байгаа иргэн болон байгууллагуудыг шагнах шийдвэр гаргасан байна. Энэ жилийн хувьд “THE HU” хамтлаг болон сагсчин Ш.Энхийн-Од нарыг шагнахаар шийдвэрлэсэн талаар ГХ-ийн сайд Б.Батцэцэг онцлов. Цаашид салбар харгалзахгүй жил бүр тодорхой тооны хүнийг шагнаад явах аж.