Жүжигчин, кино найруулагч Г.Эрдэнэбилэгт МУГЖ цол хүртлээ
2022.07.02 •
1м унших
Жүжигчин, кино найруулагч Г.Эрдэнэбилэгийг Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнаж байгаа аж.
Түүний хувьд 1995 онд Соёл урлагийн их сургуульд найруулагч, жүжигчний мэргэжлээр элсэн орж төгсөөд УДЭТ-т орж, тасралтгүй 18 жил ажилласан байдаг. Хамгийн сүүлд тэрбээр УДЭТ-т тавигдаж буй “Тамгагүй төр” жүжигт Арчуг хааны дүрийг бүтээгээд буй билээ. Цахим орчинд түүнд баяр хүргэсэн сэтгэгдлүүд түгж байна. Ингээд "Драмын 4" хамтлаг дөрвүүлээ гавъяат боллоо.